Миний мэргэжил-Хүний нөөц уулзалт боллоо

Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсээс “Миний мэргэжил-Хүний нөөц” уулзалт зохион байгууллаа. Засгийн газрын тогтоолоор жил бүрийн 10-р сарын 15-ны өдрийг Хүний нөөцийн ажилтны өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийн хүрээнд болсон уг уулзалтад бүтцийн нэгжүүдийн хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцлоо. Энэ үеэр Хүний нөөцийн албаны дарга Б.Одгарьд, Тэргүүлэх хүний нөөцийн мэргэжилтэн Б.Болор-Эрдэнэ нарыг  Хөдөлмөр нийгмийн хамгаалын яамны Хөдөлмөрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр, мэргэжилтэн О.Дөлгөөнтамирыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүндэт жуух бичгээр шагнав. Түүнчлэн тэргүүний 10 гаруй ажилтныг мөнгөн шагналаар урамшуулав. Мэргэжлийн баярыг тохиолдуулан хүний нөөцийн мэргэжилтнүүдийн санаачлан хэрэгжүүлсэн төсөлт ажлуудыг шалгаруулсан байна. Засвар механикийн заводын “Ур чадварын үнэлгээ”  Судалгаа шинжилгээний хүрээлэнгийн “Мэдлэгээ түгээе”, Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн “Цахим сэтгүүл” Баяжуулах үйлдвэрийн Үндэсний өв соёлын өргөө төсөлт ажлууд шилдгээр шалгарч шагнал гардлаа. 

Мэргэжлийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд анх удаа хүний нөөцийн мэргэжилтнүүдийн дунд эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаан зарлажээ. Уралдаанд 18 бүтцийн нэгжийн хүний нөөцийн 26 мэргэжилтэн оролцжээ. Баяжуулах үйлдвэрийн хүний нөөцийн мэргэжилтнүүдийн “Баяжуулах үйлдвэрийн түлхүүр ажилтныг тодорхойлж, нөөцийг үнэлэх нь” эрдэм шинжилгээний өгүүлэл Тэргүүн байрт шалгарсан бол Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мөнхтуяагийн “Сонгон шалгаруулалтын зарим хэмжих үзүүлэлтийн харьцуулсан судалгаа, Ус хангамжийн цехийн Хүний нөөцийн мэргэжилтэн Ж.Энхтайван, ган бөөрөнцгийн цехийн хүний нөөцийн мэргэжилтэн Д.Саранзаяа нарын Байгууллагын соёл, ажилтны сэтгэл ханамжийн судалгаа өгүүлэл удаах байруудад шалгарсан байна. “Миний мэргэжил-Хүний нөөц” уулзалтын үеэр хүний нөөцийн мэргэжилтнүүдэд хаягласан талархлын захидлыг гардуулан өгсөн. Эрдэнэт үйлдвэрийн 280 гаруй ажилтан хүний нөөцийн мэргэжилтэн, ажилтнууддаа талархлаа илэрхийлэн, сэтгэлийн үгээ дайсан байна. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %