Гавьяат ажилтан Р.Баярын нэрэмжит ажил мэргэжлийн уралдаан эхэллээ

Монгол улсад Уул уурхайн салбар үүсэж, хөгжсөний 100 жил, Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орсны түүхт 44 жилийн ойг угтан Баяжуулах үйлдвэрийн ажилчдын дунд ажил мэргэжлийн нэг сарын уралдаан зарлалаа. Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Хөвүүлэн баяжуулагч Р.Баярын нэрэмжит  ажил мэргэжлийн уралдааны нээлт Үйлдвэрийн газрын ерөнхий захиргааны нэгдүгээр байранд болов. Тус уралдааны эцсийн дүнг ирэх 12-р сарын 14-нд гаргана. Нэг сарын хугацаатай энэхүү уралдаанд 3, 4-р зэрэгтэй ажилчид Баяжуулагч мэргэжлийн зургаан чиглэлээр оролцоно. Тодруулбал, хөвүүлэн баяжуулагч, бутлуурчин, усгүйжүүлэгч, коневейерын болон насосны машинч зэрэг 124 ажилчин уралдаанд оролцохоор болжээ.

Уралдаанд оролцогчдын дундаж нас нь 30, үйлдвэрт 4-5 жил ажилласан гэсэн судалгаа гарсан байна. Уралдаан хоёр үе шаттай явагдах бөгөөд эхний удаа ажилчдаас онолын шалгалт тестээр авна. Дараа нь мэргэжлийн ур чадварын шалгалтыг ажлын байрандаа өгөх юм. Ажил мэргэжлийн уралдааныг цехийн удирдлагууд болон баяжуулалтын чиглэлийн мэргэжилтнүүд дүгнэн шалгаруулах аж. “Гурваас доошгүй жил ажилласан ажилтан сургалтад хамрагдан, шалгалт өгч мэргэжлийн зэргээ ахиулж ирсэн. Тэгвэл ажил мэргэжлийн уралдаанд оролцогчид хугацаанаасаа өмнө зэргээ ахиулах боломжтой. Энэ утгаараа тухайн ажилтанд их урам өгдөг. Мөн уралдааны удирдамжийн дагуу ажилчдын онолын мэдлэгийг сэргээх зорилгоор давтан болон ганцаарчилсан сургалт явагдана. Хамгийн гол нь ажилтан ажилдаа сэтгэлтэй, зөв харилцаа, хандлагатай байх явдал маш чухал юм” гэж Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн товчооны Тэргүүлэх мэргэжилтэн  Т.Тунгалагтамир ярилаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %