Г.Ёндон: Ажилтнуудаа сонсож, харилцан хүндэтгэлтэй хамтран ажиллахыг хүсэж байна

     Удирдлагууд, ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, бие биеэ хүндэтгэж, ойлгож хамтран ажиллахыг хүсэж байгаагаа Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон захиргааны газар, хэлтсүүдтэй уулзах үеэр онцоллоо. Тэрээр, ерөнхий захиргааны гэж нэрлэдэг Эдийн засгийн хэлтэс, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, Хуулийн хэлтэс, Дотоод хяналт, мониторингийн хэлтэс, Маркетингийн хэлтэс, Гадаад харилцаа, экспортын хэлтэс, Бараа, материал худалдан авах ажиллагааны хэлтэс, Хүний нөөц, захиргааны хэлтэс болон Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын үйл ажиллагаатай танилцаж, ажилтнуудтай нь уулзсан юм. Ерөнхий захирал дээрх газар, хэлтсүүдийн чиг үүрэг, өнөөгийн байдал, хүндрэл бэрхшээл дагуулж буй асуудлууд, цаашдын зорилтын талаар сонссоны дараа ажилтнуудын санал хүсэлт, асуултад хариулт өгсөн. Мөн тухайн газар, хэлтсүүдийн ажлын онцлогт нь нийцүүлэн  цаашид сайжруулах, анхаарах чиглэлд санал дүгнэлт хэллээ. Хоорондын уялдаа холбоог нягтруулж, өөр өөрсдийн чиглэлээр цех нэгж, ажилтнуудад зориулсан уулзалт хийж, мэдээлэл солилцож, зөвлөж ажиллахыг давхар анхааруулсан. Хуулийн хэлтэс, Дотоод хяналт, мониторингийн хэлтсүүд ажилтнууддаа хуулийн мэдээлэл, гаргалгаа гаргаж өгөх, Маркетингийн хэлтэс зах зээлийн үнэ ханшийн судалгааг маш бодитой хийх, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрынхан уурхайн мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсож, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх шаардлагатайг сануулав.  

Уурхайчны хөдөлмөр маш хүнд нөхцөлд өрнөдөг ажил. Ийм учраас тэдний ажил амралтыг зохицуулах, үр өгөөжтэй, ая тухтай чөлөөт цагийн хөтөлбөр хэрэгжүүлэх гэх зэргээр нийгмийн олон талт асуудлыг шийдвэрлэхийн тулд Эрдэнэт үйлдвэр нийгмийн чиглэлд хөрөнгө оруулж, тодорхой зардал гаргаж ажилладаг. Ингэх нь зүй ёсны хэрэг гэдгийг Ерөнхий захирал Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын танилцуулга мэдээллийн дараа онцолсон. Нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрийн харьяаны цех, нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж, зарим худалдан авалттай холбоотой асуудлыг хууль дүрэмтэй уялдуулан хялбаршуулах, эдийн засаг санхүүгийн үр ашиг, зардлыг тооцож үзэх зэргээр олон талаас нь судалж, санал төлөвлөгөө боловсруулж ажиллах чиглэл өглөө. Түүнчлэн нэгэнт баригдаад эхэлсэн Ногоон хөгжлийн төв, “Эрдэнэт” соёл, спортын цогцолбор зэрэг бүтээн байгуулалтыг цаашид хэрхэн зардал багатай, үр өгөөжтэй ажиллуулж авч явах вэ, гэдгийг хамтран ярилцаж, оюун санаагаа уралдуулж, зөв оновчтой шийдэл гаргахыг санал болгов. Мөн “Эрдэнэт медикал” эмнэлэг, “Эрдэнэт” сувиллын цогцолборын үйл ажиллагааг нарийвчлан судалж, давхардсан ажил үйлчилгээг нэгтгэх, зардал бууруулах боломж гэх зэрэг асуудлаар  ажлын хэсэг байгуулан ажиллахыг холбогдох удирдлагуудад үүрэг болголоо. Эрдэнэт үйлдвэр, аймаг орон нутагтай байгуулах хамтын ажиллагааны гэрээ болон сүүлийн үед хамгийн их хүндрэл үүсгэж буй “Уурхайчин-2” хорооллын асуудал, зэрэгт анхаарал хандуулж, яаравчлан гарц, шийдэл гаргаж ажиллахыг анхааруулсан.

Уулзалтын төгсөлт Ерөнхий захирал, хүн бүр өөрийн хариуцсан ажил үүрэг, мэргэжилдээ чин сэтгэлээсээ хандаж, эерэг уур амьсгалтай, хамтач байхад хувь нэмрээ оруулахыг уриалж, нийт ажилтнууд, тэдний ар гэрт ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %