Олон улсад ажиллах эрхтэй мэргэжлийн гагнуурчдын сургалт эхэллээ

     “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Гагнуурын шинэ төвд  Олон улсад ажиллах эрх олгох мэргэжлийн гагнуурчдын нэг сарын сургалт өнөөдөр эхэллээ.  Энэхүү сургалт нь Олон улсын ISO 9606 стандартын дагуу явагдах бөгөөд Дэлхийн аль нэг улсад  гагнуурчны мэргэжлээр ажиллах сонирхолтой хүмүүс элсэх боломжтой. Уг төслийг Германы Засгийн газар, Шахтбау Нордхаузен компанийн тусламжтайгаар Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хасу Мегаватт компани, Германы Олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэг, Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль хамтран хэрэгжүүлж байна. Сургалтыг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Механикийн тэнхимийн ахлах багш Б.Пүрэвдорж, тоног төхөөрөмжийн засварчин Б.Ганбаатар, Засвар механикийн заводын гагнуурчин Э.Батзориг, Баяжуулах үйлдвэрийн гагнуурчин Ч.Амарболд, О.Өлзийсайхан нарын  гагнуурын сургагч “мастер” багшийн эрх авсан хүмүүс явуулах аж. Ийнхүү “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль болон үйлдвэрийн газар нь  олон улсын гагнуурын сургагч “мастер” багштай болсноор тус сургуулийн гагнуурын мэргэжлийн сургалтыг төгсөгчид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын сертификаттай төгсөх сайхан боломж бүрдэж байгаа юм. Энэ үеэр зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.

-Гагнуурын сургагч багш Б.Ганбаатар: ХБНГУ-ын санхүүжилтээр Монгол Улсын Гагнуурын салбарт олон улсын мэргэжилтэн бэлтгэх сургалт эхэлж байна. Сургалтад Улаанбаатар, Дархан, Эрдэнэтээс нийт 15 хүн хамрагдаад байна. Эдгээр хүмүүс сургалтад хамрагдсанаар олон улсад ажиллах эрх авна. Эхний долоо хоногт онолын хичээл орно. Сүүлийн 21 хоногт дадлага ажил хийнэ. Тус сургалтад хамрагдсан хүмүүс шугам хоолой, даралтат сав гагнах мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшинэ. Энэ сургалтыг Герман зөвлөх мэргэжилтэн, Эрдэнэт үйлдвэрийн гурван багш, манай сургуулийн хоёр багш хамтран явуулж байна.

-Суралцагч Д:Оюун-Эрдэнэ: Би Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын Металл хийцийн хэсэгт гагнуурчнаар ажилладаг. Энэ сургалтад хамрагдсанаар гагнуурын мэргэжлээрээ аль ч улсад ажиллах боломжтой. Сэтгэгдэл их өндөр байна. Дадлага хийх материаллаг бааз бүрдсэн нь сайхан санагдаж байна. Герман багш заавар зөвлөгөө өгч ажиллаж байгаа нь их таалагдлаа. Сургалтын эхний өдөр бид хэвтээ гагнуур хийлээ. Цаашид шугам хоолой гагнах зорилго чиглэлийн дагуу хэвтээ гагнуур хийж багшдаа шалгалт өгч байна. Багш маань бидний энэ ажлын үр дүнг харж байгаад цаашид ямар чиглэлээр гагнуур хийхийг тодорхойлж өгөх юм. Бид сарын хугацаанд өдрийн найман цагаар хичээллэнэ. Миний хувьд ажлаас чөлөө өгч сургалтад хамруулж байгаад маш их баяртай байна. 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %