Газар хөдлөлт ба мониторинг

     Дэлхийн тектоник хөдөлгөөний улмаас царцдас мандалд хуримтлагдсан хүчдэл огцом чөлөөлөгдөхөд уян харимхайн долгион тархах үзэгдлийг газар хөдлөлт гэнэ.
Газар хөдлөлтийг гарал үүслийн хувьд тектоникийн, галт уулын, нуралтын ба тэсэлгээний гэж ангилан хуваан үздэг. Сүүлийн үед судлаачид газар хөдлөлт болж буй учир шалтгааныг дэлхийн хавтангуудын хөдөлгөөнтэй холбож тайлбарлах болсон. Хавтангууд нь үргэлжийн хөдөлгөөнд орших явцдаа хил, зааг хэсгээрээ харилцан мөргөлдөж нэг нь нөгөөгийнхөө доогуур шурган орох явцдаа хүчдэл хуримтлагдах нөхцөлийг бүрдүүлж эхэлдэг. Үүний зэрэгцээ эдгээр хавтангуудын мөргөлдөөнөөс үүссэн хүч нь эх газарт нөлөөлснөөр шинээр хагарал үүсгэх буюу хуучин хагарлын дагуу шилжих хөдөлгөөн үүсгэснээр газар хөдлөлтийг үүсгэдэг. Манай орны хувьд 1977-1994 онд газар хөдлөлийн суурь судалгаа, хүчтэй газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх, учрах хохирлыг багасгах зорилгоор Оросын холбооны улсын ШУА-ийн Сибирийн салбарын Дэлхийн цардасны хүрээлэнтэй хамтран Монгол орны нутаг дэвсгэрийн хүчтэй газар хөдлөлтийн голомтод сейсмологи, сейсмогеологи, тектоникийн хээрийн судалгааг хийж газар хөдлөлийн ерөнхий мужлалын зураг зохиож зарим томоохон хот суурины төвийн талбайд инженер сейсмологийн иж бүрэн судалгааны өргөн хүрээтэй ажлууд хийсэн байдаг. Дээрх судалгааны хүрээнд “Эрдэнэт хотын газар хөдлөлтийн аюулын бүсчлэл” сэдэвт судалгааны эмхэтгэл гарсан. Энэхүү судалгаанд хотын, үйлдвэрийн бүс, хаягдлын далан, овоолгууд хамрагдсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хаягдлын даланд хийгдсэн судалгааны болон төслийн ажлуудад 8 баллын газар хөдлөлтийг далан тэсвэрлэнэ гэж үздэг. Ойрын жилүүдэд Үйлдвэрийн дүүрэгтэй ойрхон бүртгэгдсэн газар хөдлөлтийг дурдвал: 

 

  • 2019 оны 8-р сарын 23-нд Орхон аймгийн Жаргалант сумын нутагт буюу үйлдвэрийн дүүргээс 16 км зайд 3,8 магнитуд, 
  • 2020 оны 3-р сарын 3-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутагт үйлдвэрийн дүүргээс 40 км зайд 5,0 магнитуд,
  • 2021 оны 1-р сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт үйлдвэрийн дүүргээс 360 км зайд 6,7 магнитуд,
  • 2022 оны 10 сарын 14-нд Оросын холбооны улсын Эрхүү мужийн нутагт үйлдвэрийн дүүргээс 340 км зайд 5.7 магнитуд зэрэг тектоникийн хүчтэй мэдэгдсэн газар хөдлөлтүүд бүртгэгдсэн. 


Геологи, маркшейдерийн хэлтсийн хувьд Хаягдлын аж ахуйн далангийн тогтвортой байдлын мониторингийн ажлыг тогтмол хийж байна. Түүнчлэн газар хөдлөлт хүчтэй мэдэгдсэн тохиолдолд инклинометрийн, пьезометрийн цооногийн усны түвшний, гадаргуугийн репперийн хяналт тавин дүн шинжилгээ хийж байна.

Тэргүүлэх гидрогеологич Д.ХАЙДАВДОРЖ 
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %