Үйлдвэрлэлийн үндсэн бодлогын газар, хэлтсүүд аюулгүй, найдвартай ажиллагаанд “тархи” болж ажиллахыг даалгалаа

      Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон үйлдвэрийн үндсэн бодлого болон чиглэлийн газар, хэлтсүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр Мэдээллийн технологийн хэлтэс, Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтэс, Үйлдвэрлэл-техникийн бодлого, төлөвлөлтийн газар, Стратеги хөгжлийн газрын үйл ажиллагааны танилцуулга, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилтын талаар сонсож, илтгэл мэдээлэлтэй холбогдуулан санал бодлоо хэлсэн юм. Эрдэнэт үйлдвэрийн Мэдээллийн технологийн хэлтэс нь үйлдвэрлэлийн автоматжуулалт, мэдээллийн технологийн хөрөнгө оруулалт, аюулгүй байдлын хяналт, хөгжлийн чиг хандлага, программ болон техник хангамжийн бодлогыг хариуцан ажилладаг. Үүнээс хамгийн чухал нь өнөө үеийн мэдээллийн аюулгүй байдлын асуудал. Энд гол анхаарлаа хандуулж, ажиллаж буйг хэлтсийн дарга Г.Жаргалсайхан танилцуулгадаа онцоллоо. Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтэс нь Эрдэнэт үйлдвэрийн анхны бодлогын нэгжүүдийн нэг. Өнөөдрийн байдлаар, тус хэлтсийн үйл ажиллагааны хүрээнд үйлдвэрийн 1508 барилга байгууламж бүртгэлтэй байдаг. Эдгээрийн тухайн жилд хийх хөрөнгө оруулалт болон урсгал засварын төлөвлөлт, ажлын гүйцэтгэлд тус хэлтэс хяналт тавьж ажиллаж байна. 2022 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын тухайд, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн 4-р шугамын өргөтгөл, Нунтаглан баяжуулах хэсгийн Хам баяжуулалтын 5-р секц, Ус хангамжийн цехийн ус дамжуулах 820 мм-ийн ган хоолой суурилуулах ажлыг амжилттай гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэж өгсөн. Мөн “Уурхайчин” 2, 3-р хорооллын дэд бүтцийн ажлыг энэ онд багтаан дуусгахаар ажиллаж байгааг хэлтсийн дарга Д.Батбаяр мэдээллээ. Үйлдвэрлэл-техникийн бодлого, төлөвлөлтийн газар, Стратеги хөгжлийн газрын танилцуулгыг тус газрын дарга П.Батболор, П.Энхбат нар хийлээ. Үйлдвэрлэлийн бүхий л асуудлыг зангидаж, нэгтгэж ажилладаг Үйлдвэрлэл-техникийн бодлого, төлөвлөлтийн газраас бүтцийн нэгжийн уялдаа холбоог сайжруулах, үйлдвэрлэлийн төлөвлөлт мониторингийн албыг чадавхжуулах, үйлдвэрлэлтэй холбоотой төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангаж, геотехникийн хяналт тогтолцоог бий болгох зэрэг зорилт дэвшүүлж буйг газрын дарга П.Батболор танилцуулсан. Харин Стратеги, хөгжлийн газрынхан Катодын зэсийн үйлдвэр барих, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах металлурги химийн үйлдвэр, Молибдены баяжмал боловсруулах үйлдвэр, Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтэц, “100 сая мод”  зэрэг шинэ төслүүдийг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаа, зорилт бодлогоо чиглүүлж буйг дурдлаа.  

Үйлдвэрлэлийн бодлого болон чиглэл хариуцсан газар хэлтсүүд мэдээлэл хийсний  дараа Ерөнхий захирал санал дүгнэлт хэлсэн. Тэрээр, үйлдвэрийн бүхий л цех нэгжүүдтэй нэг бүрчлэн биечлэн танилцаж дууссанаа тэмдэглээд, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны олон зүйлд сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ. Уулын үйлдвэрийн үндэс суурь нь хоёр нөөц дээр тогтдог. Эхнийх нь геологийн нөөц, удаах нь хүний нөөц. Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн хүний нөөц бол харьцангуй мэргэшсэн, туршлагажсан, өөлөх зүйлгүй мэргэжилтнүүдээр хангагдсан байна гэдгийг тэрээр онцолсон. Эцэст нь үндсэн үйлдвэрлэлийн бодлого, чиглэлийг хариуцаж буй газар хэлтсүүд хоорондын уялдаа холбоогоо сайжруулж, зардал бууруулах, хөдөлмөр хөнгөвчилж, аюулгүй, найдвартай  ажиллагааг хангахад гол “тархи” нь болж ажиллах үүрэг даалгавар өглөө.  

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %