Цацрагтай ажиллагчид эрүүл мэндийн тусгай үзлэгт хамрагдав

Монгол Улсын Цөмийн энергийн тухай хуулийн дагуу цацрагтай ажиллагчдыг мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх тусгай үзлэгт жил бүр хамруулдаг. Энэ хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цацрагтай ажиллагч 55 хүнээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээнд хамрууллаа. Мөн “Эрдэнэт медикал” эмнэлэг үйлдвэрийн газрын харьяанд шилжсэнтэй холбогдуулан рентген оношилгооны 14 ажилтныг нэмж тусгай үзлэгт хамруулсан байна. Ажилтнуудын үзлэгийн дүн гарахаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын цех хариуцсан эмч нартай хамтран эрүүл мэндийн чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж ажиллана, гэж ХАБЭА-н хэлтсийн цацрагийн хяналт, аюулгүй байдлын инженер Б.Мөнхболд ярилаа. 


Аж үйлдвэрийн салбарт цөмийн технологийн хамгийн том хэрэглэгч болох Эрдэнэт үйлдвэр 2018 онд ХАБЭА-н хэлтсийнхээ бүрэлдэхүүнд Цацрагийн хяналт, аюулгүй байдлын алба байгуулсан. Тэр цагаас сүүлийн 10-аад жилийн хугацаанд төлөвлөсөн ч төдийлөн хэрэгжүүлж чаддаггүй байсан асуудлууд цэгцэрсэн. Тухайлбал, үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд дээр суурилагдан олон жил ашиглагдсанаар аюултай түвшинд хүрсэн цөмийн үүсгүүр, хэмжүүрүүдийг  шинэчлэн  солих  ажил үе шаттай үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд цөмийн 13 үүсгүүрийг шинэчилж, аюултай түвшинд байсан цөмийн хуучин үүсгүүрүүдийг үйлдвэрийн бүсээс гаргаж, мэргэжлийн байгууллагад шилжүүлжээ. Энэ бол маш том үр дүн, гэж Цацрагийн хяналт, аюулгүй байдлын албаны Тэргүүлэх инженер Ц.Оргил онцолсон. Тус алба цацрагтай ажиллагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаас гадна мэдлэгийн хүрээг тэлэх сургалт тогтмол явуулдаг. Сүүлийн жилүүдэд цөмийн үүсгүүр, хэмжүүр хамгийн олноор байрладаг Баяжуулах үйлдвэрийн ажилчдыг цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын сургалтад хамруулах болсонд баяжуулагчид сэтгэл өег байгаагаа илэрхийлсэн юм.  

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %