Инженер, технологич, эрдэмтэн, математикч бүсгүйчүүд чуулав

     Монголын эмэгтэй инженер, технологич, математикч, эрдэмтдийн  7-р чуулган “Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвийн дор өчигдөр  Орхон аймагт боллоо. Чуулганыг Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Монголын эмэгтэй инженер, технологич, математикч, эрдэмтдийн нэгдсэн холбоо хамтран  зохион байгуулж, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, Орхон, Дархан-Уул аймгийн 400 гаруй төлөөлөгч оролцов. Хурлыг  нээж нэгдсэн холбооны  удирдах зөвлөлийн гишүүн, Орхон аймаг дахь салбарын тэргүүн, Эрдэнэт сувиллын цогцолборын их эмч, доктор Ж.Жавзмаа үг хэлэв. Түүнчлэн Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат төлөөлөгчдөд  баяр хүргэж хэлсэн үгэндээ: “Тогтвортой хөгжлийг Орхон аймагт нутагшуулахдаа иргэн бүрийн эрүүл, аюулгүй байдлыг хангаж, ээлтэй, хүртээмжтэй, бие даасан тогтвортой “Ногоон хот” болгон хөгжүүлэх зорилттой ажиллаж байна. Өнөөдрийн чуулганд оролцогч та бүхний судалгаанд тулгуурласан санал дүгнэлтүүд орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн тулгамдсан асуудлын гарц шийдлийг олоход бодитой үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна” гэж онцлов. Энэ үеэр дэлхийн Эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч доктор Жан Сан Ким цахимаар мэндчилгээ дэвшүүлж, Монголын эмэгтэй инженер, технологич, математикч, эрдэмтдийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга доктор П.Ариунболор “МЭИТЭМ-ийн нэгдсэн холбооны  өнөө ба ирээдүй” сэдэвт илтгэл толилууллаа.  Чуулганд УИХ-ын гишүүн, доктор Ч.Ундрам “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо”,  Дэлхийн эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн захирал, доктор Б.Батцэнгэл “Тогтвортой хөгжлийн зорилтууд”, Орхон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, доктор Эрдэнэцэцэг Орхон аймгийн эмэгтэйчүүд-Тогтвортой хөгжил, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа “Эрдэнэт үйлдвэрийн тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо”,  МУИС-ийн Номын сангийн захирал, доктор Г.Цэрэн “Хүний харилцаа хандлага амжилтад нөлөөлөх нь” гэгчлэн олон эрдэмтэд  илтгэл толилуулж, хэлэлцүүлэв. 

Чуулганыг хааж Монголын эмэгтэй инженер, технологич, математикч, эрдэмтдийн нэгдсэн холбооны  Орхон аймаг дахь салбарын тэргүүн Ж.Жавзмаа: “Улс орны хөгжил, нийгэм, инноваци, инженерийн бүтээн байгуулалт, шинжлэх ухааны салбарт бодитой хувь нэмэр оруулдаг дэвшилтэт, цогц үйл ажиллагаатай эмэгтэйчүүдийн тэргүүлэх байгууллага болох Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, математикчид, эрдэмтдийн нэгдсэн холбооны 7-р чуулган өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлж, амжилттай чууллаа. “Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвийн  дор зохион байгуулагдсан энэхүү чуулганы хүндэт индрээс Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Аймгийн засаг даргын тамгын газар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, дэмжиж туслан хамтран ажилласан бүх байгууллагад ажлын хэсгийн хамт олны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Орхон аймгийн салбараас цаашид  дараах гурван чиглэлд төвлөрөн ажиллах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: нэгд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2023 онд зохион байгуулагдах олон улсын хурлын бэлтгэл ажлыг хангахад  идэвхийлэн оролцоно. Хоёрт, Орхон аймаг Эрдэнэт хотын манлайлагч эмэгтэйчүүд, инженер, технологич, математикч, эрдэмтдийг салбарын үйл ажиллагаандаа татан оролцуулах. Гуравт, орон нутгийн тогтвортой хөгжлийн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлэхэд аймгийн эмэгтэйчүүдийнхээ  бүтээлч санал санаачилгыг идэвхжүүлнэ” гэв. 

Хурлын үеэр төлөөлөгчид УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас  хүүхэд хамгааллын чиглэлээр төрийн бодлого, зохицуулалт, эрдмийн зэрэг цолтой дунд сургуулийн багш нарт  урамшуулал олгох боломж бий эсэх зэрэг  сонирхсон асуултдаа хариулт авсан. Төлөөлөгчид зарим эрдэмтдийн  ном бүтээл,  Орхон, Багануурын бүсгүйчүүдийн  ур ухаан,  инноваци шингэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэнг сонирхон, худалдан авч байлаа. 
Чуулганы үеэр зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо. 

УИХ-ын гишүүн, доктор Ч.Ундрам:
 Аливаа улс орны  шийдвэр гаргах түвшинд   жендерийн төлөөлөл тэнцвэртэй оролцсоноор  хөгжил илүү зөв явдаг гэж үздэг. Түүнд  эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэнээр  боловсрол, нийгэм, гэр бүл, хүүхэд хамгааллын  асуудалд илүү  анхаарал хандуулдаг, авилгал буурдаг гэсэн судалгаанууд ч байдаг. Манай улс НҮБ-ын  тогтвортой хөгжлийн зорилтуудад чиглэсэн үүрэг, зорилтоо хэрэгжүүлэх, үүнд богино хугацаанд хүрэх шаардлагатай  байгаа. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үе болж байна. Түүнчлэн дэлхий дахинд цар тахал гарч,  эдийн засаг хүндэрлээ.  Үүнийг хохирол багатай  даван  туулж буй улс орнуудтай харьцуулбал манайд байдал маш хүнд  байна. Бид энэ бүхнийг  илүү хүчирхэг,  хөгжингүй байж  даван туулна. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэнээр улс орны хөгжилд томоохон хувь нэмэр оруулна. Түүн дотроос инженер, эрдэмтэн бүсгүйчүүдийг улс, аймаг, орон нутгийнхаа ирээдүйд санаа тавьж, шийдвэр гаргалтад оролцоосой гэх үүднээс байгалийн ухаан дээр суурилсан нийгмийн боловсролтой хэсгийг эгнээндээ нэгтгэсэн холбооны чуулганд энэхүү илтгэлээ толилуулсан юм. 

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Тамгын газрын дарга, доктор Д.Үүрийнтуяа:
“Юуны өмнө Монголын эмэгтэй инженер, технологич, математикч, эрдэмтдийн нэгдсэн холбооны 10 жилийн ойн мэндийг нийт инженер, технологич, математикч, эрдэмтэн бүсгүйчдэдээ өргөн дэвшүүлье. Эрдэнэт үйлдвэрийн тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо хэр байгааг  илтгэлдээ онцоллоо. Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтнуудын 30 гаруй хувийг  эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ бол дэлхийн  уул уурхайн салбарт ч  өндөрт тооцогдох  үзүүлэлт.  Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд эрдмийн зэрэг хамгаалсан  37 докторын 19  буюу 52 хувь нь эмэгтэйчүүд байгаа. Нийт ажилтны 30 орчим хувийг эзэлж байгаа боловч эрдэмтэн судлаачдын  50 гаруй хувийг эзэлж байна гэдэг  маш том амжилт. Цаашлаад докторын зэрэг хамгаалахаар судалгааны ажил хийж буй  25 бүсгүй байна.  Тэгэхлээр ойрын гурван  жилдээ эмэгтэй эрдэмтдийн тоо  40 гарахаар байна. Үүгээр  Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн бодлогод эмэгтэйчүүдийн оруулах үүрэг оролцоо өндөр байгааг харуулж байна. Эрдэнэт үйлдвэр шинжлэх ухаан үйлдвэрлэлийг хоршиж ажилладаг. Аливаа асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээг үндэслэж шийдвэрлэдэг.  Энэ ч агуулгаараа  бид ШУА-тай сүүлийн 4 жил хамтарч ажиллаж байгаа. Энэчлэн эмэгтэйчүүд үйл ажиллагаагааны бодит үр дүнг  шинжлэх ухаантай холбож,  үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлд  манлайлан  ажиллаж байгаа” гэлээ. 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %