Германы тал судалгааны ажлын тайлангаа Эрдэнэт үйлдвэрт хүлээлгэн өглөө

- ХБНГУ-ын Засгийн газрын санхүүжилттэйгээр, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Хаягдлын аж ахуйд хуримтлагдсан хаягдал, ядуу агуулгатай хүдрийн овоолгыг дахин ашиглах, агаараас тандан судлах “ADRIANA” хамтарсан судалгааны ажлын тайланг Эрдэнэт үйлдвэрт хүлээлгэн өглөө. Эрдэнэт үйлдвэрийн тогтвортой хөгжлийн бодлогын хөтөлбөрт Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд агуулагдаж буй хаягдлыг дахин боловсруулах, орд газрын нөөцийг бүрэн ашиглах зорилт тусгасан. Уг зорилтын хүрээнд Хаягдлын аж ахуйд хуримтлагдсан хаягдалд агуулагдаж буй зэс, молибденыг эдийн засгийн хувьд үр өгөөжтэй ашиглах зорилгоор орчин үеийн техник технологийн тусламжтайгаар агаараас тандан судлах төслийг ХБНГУ-ын 1.4 сая еврогийн санхүүжилттэй хэрэгжүүлжээ. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн багш, оюутнууд Германы судалгааны байгууллагуудтай хамтран Баяжуулах үйлдвэрийн хаягдлыг орчин үеийн хайперспектрын технологи ашиглан агаараас тандан судалсан байна. Мөн Германы талаас үйлдвэрлэлд хэрэгцээтэй олон төрлийн зураглал, мэдээллийг Эрдэнэт үйлдвэрт хүлээлгэн өгсөн аж. Үүнд өндөр чанартай топо зураг, газрын гадаргын 3D хэмжээст зураг багтсан. Энэхүү судалгааны үр дүнг үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаа болон ирээдүйд хэрэгжих өргөтгөлийн төсөл, барилга байгууламжийн зураглалд ашиглах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Бид судалгааны ажлын талаарх зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонссон юм.

ХБНГУ-ын мэргэжилтэн Рене Кант: “Тус төсөлд Германы талаас дөрөв, Монголын талаас гурван байгууллага хамтран оролцсон. Судалгааны ажлын гол зорилго нь Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд хуримтлагдсан зэс, молибдены тархалтыг орчин үеийн хайперспектрын  аргаар агаараас тандан судлах явдал байлаа. Агаараас тандан судлах аргыг ашиглаж хайгуулын болон хаягдал металлын тархалтыг тодорхойлох боломжтой. Мөн ирээдүйд уурхайн хаалтын дараа үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хаягдал материалыг боловсруулан барилгын материал, цементэд ашиглах боломжтой гэсэн эхний үр дүн гарсан. Энэ нь уурхайн хаалтын дараах нөхөн сэргээлтийн зардлыг тодорхой хэмжээгээр бууруулна. Уг судалгааны ажил гурван жилийн хугацаанд хэрэгжиж өнөөдөр тайлангийн ажлаа хүлээлгэн өгөөд байна. Хаягдал боловсруулах туршилтыг Герман, Монголын сургууль болон “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр хийсэн. 

- “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан орлогч Ц.Төгсбуян: “Манай “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль Хаягдлын аж ахуйг дахин ашиглах, агаараас тандан судлах “ADRIANA” төслийг амжилттай хэрэгжүүлээд эцсийн тайлангаа Германы талаас хүлээн авлаа. Энэ судалгааны ажил 2019 оноос хойш гурван жилийн хугацаанд бүрэн хэрэгжээд байна. Энэ хугацаанд бид Германы талтай хамтран шаардлагатай бүх мэдээллийн сан, өгөгдлүүдийг үйлдвэрийн газарт эх файлаар нь хүлээлгэн өгсөн. Анхны судалгаагаар нэг тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий мэдээллийн сан, өгөгдлийг үйлдвэрт хүлээлгэн өгөөд байна. Уг мэдээллийн санг цаашид Эрдэнэт үйлдвэр өргөтгөл, шинэчлэлийн төслүүдэд бүрэн ашиглах боломжтой. Нэлээн үр дүнтэй төсөл боллоо. Тус судалгааны ажилд “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, Геологи маркшейдерийн хэлтэстэй хамтран Эрдэнэтэд хийгдэх ажлыг зохион байгуулсан. Геологи маркшейдерийн хэлтэс, Хаягдлын аж ахуйд өрөмдлөг тавих, дээж авах, “Эрдэнэт цогцолбор дээд сургуульд дээж бэлтгэх, Германы талд илгээх зэрэг ажил хийсэн. Мөн “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Уул уурхайн тэнхимийн Эрдэс боловсруулалтын лабораторид судалгааны боловсруулалтын ажлыг хийсэн байгаа” гэв. 


 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %