Хүний нөөцийн менежментийн тогтолцооны стандарт ажлын байр, ажиллагсдад хэрхэн хүрч, хэрэгжиж буйд аудит хийж байна

     Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн тогтолцоонд нэвтрүүлж буй ISO30400 багц стандартын баталгаажуулалтын аудит тус үйлдвэрт үргэлжилж байна. Өнөөдөр Хүний нөөцийн Олон улсын тэргүүлэх аудитор Олёнков тэргүүтэй аудитын багийнхан үйлдвэрийн бүс буюу Ил уурхайн Зам овоолгын хэсэг, Авто тээврийн цехийн Өргөн тээвэрлэх, Цахилгаан тоног төхөөрөмжийн төвлөрсөн засварын хэсэг зэрэг үндсэн дөрвөн цехэд ажиллаж, баталгаажуулалтын аудит хийв. Энэ талаар  аудитын багийн гишүүн,  Монсертф компанийн Баталгаажуулалтын газрын дарга, Афнор группын аудитор Б.Энхтөгс хэлэхдээ, “Францын “Афнор групп” баталгаажуулалтын байгууллагын нэрийн өмнөөс манай аудитын хамтарсан баг Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн менежментийн тогтолцоонд 3 дахь өдрөө аудит хийж байна. Эхний хоёр өдөрт менежментийн тогтолцооны баримтжуулалт, зохицуулалтын баримт бичиг бүрдүүлэлтийг шалгасан. Харин өнөөдөр үйлдвэрлэлийн бүсэд ажиллаж, ажлын байрны нөхцөл, боломж, ажилчдын  санал хүсэлтийг хэрхэн хүлээн авч шийдэж буй байдал, цалин хөлс, урамшууллын системд сэтгэл ханамжтай эсэх, ажил дээрээ өсөж дэвших боломж хэр байдаг зэрэг олон талаас нь ажиллагсдын сэтгэгдлийг асууж, сонсож байна. Энэ нь тус үйлдвэр хүний нөөцийн зохицуулалтын дүрэм журмыг хэрхэн боловсруулж, мөрдөж буйг баримтжуулах, үнэлэлт дүгнэлт өгөхөд чухал шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хүний нөөцийн менежментийн тогтолцооны багц стандарт нь ажлын байранд бодит байдал дээр хэрхэн бууж, ажиллагсад, уурхайчдад хэрхэн хүрч  байгаатай газар дээр нь танилцаж байгаа юм” гэж аудитын зорилгыг тодорхойллоо. 

Дөрвөн өдөр үргэлжилж, эцсийн дүгнэлтээ гаргах баталгаажуулалтын аудитыг  үйлдвэрийн цех нэгжүүдэд явуулахад хүний нөөцийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг хамтарч байна. Баталгаажуулалтын аудит үдээс хойш Сургууль, цэцэрлэг, Спорт, Соёл урлагийн цогцолборууд зэрэг нийгмийн цехүүдийн ажлын байранд үргэлжилнэ. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %