Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон нийгмийн цехийн үйл ажиллагаатай танилцаж байна

     Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон өнгөрсөн долоо хоногт үйлдвэрлэлийн цех нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж дууссан бол энэ долоо хоногт нийгмийн цехийнхэнтэй уулзаж байна. Тэрээр өчигдөр Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энхийн хамт үйлдвэрийн нийгмийн цехүүдийн удирдлагатай уулзаж, санал бодлыг нь сонслоо. Эрдэнэт үйлдвэрийн харьяанд боловсрол, эрүүл мэнд, амралт аялал жуулчлал, нийтийн хоол, зөөлөн оёдол, үйлчилгээ аж ахуйн чиглэлийн 11 цех ажилладаг. Тэдгээрт өнөөдрийн байдлаар 1100  орчим ажилтан ажиллаж байна. 

     Уулзалтын эхэнд нийгмийн цехүүдийн удирдлагууд өөрийн цех нэгжийн үйл ажиллагааны онцлог, өнөөгийн байдал, орлого зардал, цаашдын зорилт, төлөвлөгөө, тулгамдаж буй асуудлаар танилцуулга мэдээлэл хийлээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий захирал цех бүрийг нэг бүрчлэн онцлон, үйл ажиллагаагаа сайжруулан, бүтээгдэхүүний чанар, хэмжээг өсгөх, орлого нэмэгдүүлж, үргүй зардлыг бууруулах, харилцаа хандлага, соёлд анхаарах зэрэг олон талаас нь үүрэг чиглэл өгсөн. Түүнчлэн, үйлдвэрийн газрын        ирэх оны бизнес төлөвлөгөөг боловсруулж байна. Энэ ажлын явцаас харахад, 2023 оны бизнес төлөвлөгөө, төсөв нэлээд “чанга” болно. Тиймээс манай үйлдвэр бүхий л түвшиндээ хэмнэлтийн бодлого баримталж, өөрөөр хэлбэл “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх” шаардлагатай болсныг өнөөгийн цаг үе сануулж буйг Ерөнхий захирал нийгмийн цехийнхэнд хандаж хэлсэн. Мөн Эрдэнэт үйлдвэрийн дэргэд ажиллаж буй нийгмийн цехүүд ямар ч цаг үед үүргээ биелүүлж, уурхайчид болон тэдний ар гэр, үр хүүхдийн амралт, чөлөөт цагийг үр өгөөжтэй өнгөрүүлэх, соёл, боловсрол, эрүүл мэндийг дээшлүүлэх, сахин хамгаалах, ажиллах хөдөлмөрлөх таатай орчин, уур амьсгал бүрдүүлэх,  урам зориг сэргээх зэрэгт олон талын үүрэг оролцоо, хувь нэмрээ оруулсаар буйг үнэлэхийн зэрэгцээ үйл ажиллагаагаа цаашид улам илүү оновчтой, тодорхой болгож ажиллахыг санууллаа. 

     Уулзалтын дараа Ерөнхий захирал Г.Ёндон, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх нар “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, “Эрдэнэт” сувиллын цогцолбор, Орос эмнэлэг, Соёл, урлагийн цогцолборт очиж, тэдгээрийн барилга байгууламж, ажлын байр, ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж, санал бодлоо солилцсон юм. Өнөөдөр үйлдвэрийн удирдлагууд нийгмийн цехүүд дэх уулзалтаа үргэлжлүүлж,  газар дээр нь биечлэн танилцаж байна.


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %