Дэлхийн аль ч улсад ажиллах эрхтэй мэргэжлийн гагнуурчдыг бэлтгэж эхэлнэ

     “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль ирэх 11 дүгээр сарын нэгнээс олон улсад ажиллах эрх бүхий мэргэжлийн гагнуурчин сургаж,  бэлтгэхэд бэлэн боллоо. Герман улсын Гагнуурын сургалт, судалгааны төвийн Сургалтын албаны дарга, Германы Гагнуурын холбооны аудитор Сильвио Шульц тус сургууль дээр байгуулсан Гагнуурын сургалтын төвд ажиллаж, сургалтын бэлэн байдалд аудит хийв. Ингэснээр тус төв нь Олон улсын ISO 9606 стандартын дагуу сургалт явуулах сертификат гардан авч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн гагнуурчдыг бэлтгэх эрхтэй болж байна. Энэ үеэр Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, “Герман, Монголын хамтарсан  энэ төсөл маань 2019 онд буюу дэлхий нийт ковид цар тахлын эсрэг тэмцэж байх үед эхэлж байлаа. Гэсэн ч бид хамтрагч талуудтайгаа нягт, байнгын холбоотой ажилласнаар өнгөрсөн 5 дугаар сард төслийн бэлтгэл ажлаа дуусгаж, сургалтын төвөө нээсэн. Харин өнөөдөр Герман улсаас гагнуурын төвийн аудитор ирж, манай сургалтын төвийн үйл ажиллагаа стандартад нийцэж буй эсэхийг шалгаж, тогтоож байна. Дэлхийн аль нэг улсад  гагнуурчны мэргэжлээр ажиллах сонирхолтой хүмүүсийг элсүүлж,  нөгөө талаас олон улсын хийн хоолой манай улсаар дамжих болсонтой холбоотойгоор энд олон улсын эрх бүхий мэргэжлийн гагнуурчид шаардлагатай тул ажиллах боловсон хүчнийг бэлтгэх юм” гэж онцлов.   

Хоёр орны гагнуурын салбарын түншлэлд шинэ дэвшил авчрах энэхүү төслийг Германы Засгийн газар, Шахтбау Нордхаузен компанийн тусламж дэмжлэгтэйгээр Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хасу Мегаватт компани, Германы Олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэг, Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль хамтран хэрэгжүүлж байна. Сургалтыг Эрдэнэт үйлдвэр болон “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн мэргэжлийн гагнуурчин багш нар зааж, явуулна. Тэднийг Герман улс болон Улаанбаатар хотын МСҮТ-д нарийн мэргэжлээр дахин сургаж, бэлдсэн байна. Түүнчлэн, төслийн хүрээнд ажиллаж буй Герман багш эхний жилийн сургалтад хичээл зааж, мэргэжлийн гагнуурчны мэргэжил эзэмшүүлэх ажээ. Эрдэнэт хотод үйл ажиллах явуулах Гагнуурын төвд Герман Гагнуурын холбооны аудитын гэрчилгээ гардуулах үеэр аудитор Сильвио Шульц хэлсэн үгэндээ, “Германы Гагнуурын холбооны нэрийн өмнөөс сургалтын төвд аудит хийлээ. Шалгалтын үр дүнгээр энэ сургалтын төвд мэргэжлийн гагнуурчдыг бэлтгэхэд бэлэн болсныг тогтоож үнэллээ. Германд буй олон улсын сургалт явуулдаг сургуулиудтай харьцуулахад тэдний түвшинд хүрч чадсан байна. Төслийн хэрэгжүүлэгч талууд, багш ажилтан, оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлье. Цаашид амжилттай үргэлжилж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн үнэмлэхтэй гагнуурчид олноор бэлтгэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн тэмдэглэсэн юм. 


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %