“Залгамж” хөтөлбөрийн ажиллагсад батламж гардав

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд Хүний нөөцийн цогц бодлого хэрэгжиж байна. Үүний нэг нь “Залгамж” хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд багш,шавийн гэрээний батламжийг зарим ажиллагсдад гардуулан өглөө. Уг хөтөлбөрт үйлдвэрийн бүтцийн нэгжийн 100 гаруй ажилтан хамрагдаж байгаа юм. Одоогоор багш, шавийн гэрээг нийт 36 ажилтантай хийж, батламжийг нь гардуулжээ. Залгамж хөтөлбөрийн зорилго нь үйлдвэрийн газрын тогтсон соёл, олон жилийн ажлын арвин дадлага туршлага, ур чадвараа ахмад ажилтнууд шавь нартаа өвлүүлэхэд оршиж байна. Энэ удаа хөвүүлэн баяжуулагч Ч.Моломдаш, насосны машинч Н.Отгонтуяа, конвейерийн машинч С.Лхагвасүрэн, нарийн хэмжүүрийн засварчин Г.Бат-Амгалан нар шавь М.Мөнхгэрэл, Б.Бадамцэцэг, Н.Бадмаараг, Б.Бархас нартайгаа багш, шавийн гэрээ байгуулж, дурсгалын зураг татууллаа. Эдгээр ажиллагсдад Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон, Чанар хяналтын хэлтсийн дарга О.Эрдэнэбат нар баяр хүргэн,ажлын өндөр амжилт хүсэн ерөөв. “Залуус” хөтөлбөрийн талаар Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн Тэргүүлэх мэргэжилтэн Т.Тунгалагтамир:”  “Залгамж” хөтөлбөрийн нэг онцлог нь бүтцийн нэгжүүд энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тодорхой хугацаанд шавь нь багшийнхаа эрдэм мэдлэг, ур чадвараас суралцах боломжтой. Уг хөтөлбөрт үйлдвэрийн хэмжээнд 89 ажилтан хамрагдана. Хөтөлбөрийн хүрээнд Үндэсний сэтгэл судлалын төвтэй хамтран ганцаарчилсан болон бүлгийн сургалт  зохион байгууллаа. Мөн олон жил үйлдвэрт ажиллаж, өөрийн эрдэм мэдлэгээ зориулсан ахмад ажилчид гавьяаныхаа амралтад гараад  амьдралын ямар зөв хэвшлийг бий болгох, сэтгэл зүйн хувьд ямар бэлтгэлтэй байх талаар сургалт авсан. Ахмадуудаа алдаршуулах зорилгоор “Өнөөгийн Эрдэнэт”сонин, “Эрдэнэт телевиз”-ээр сурталчилж байна. Түүнчлэн багш, шавь хэрхэн хамтран ажиллах талаар хөтөлбөр гаргасан. Тухайн цехийн “түлхүүр”ажилчид энэ хөтөлбөрт хамрагдсан. Өөрөөр хэлбэл, Баяжуулах үйлдвэрт хөвүүлэн баяжуулагч, конвейерын болон насосны машинч, тээрмийн машинч гэх мэт. Нөгөө талаар чөлөөндөө гарсан ахмадуудын  мал аж ахуй, газар тариалан эрхлэх зэрэг амьдралын туршлагаас суралцаж эерэг хандлагыг залууст өвлүүлэх зорилготой ажиллаж байна. Энэ хөтөлбөрт идэвхтэй оролцож буй хүмүүст урамшууллын мөнгө олгоно. Мөн гавьяаныхаа амралтад гарч буй ахмад ажилтнууддаа талархлын дурсамж,бэлгийн багц өгдөг. Оны эхний есөн сарын байдлаар 170 гаруй хүнд дурсамж, бэлгийн багц гардуулаад байна” хэмээв. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %