Хаягдлын аж ахуйд “Ногоон төгөл” ургана

     Жилийн бүрийн 5, 10-р сарын хоёрдахь долоо хоногийн бямба гаригт улс даяар өрнүүлдэг Үндэсний мод тарих өдөр, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид энэ намрын мод тарих ажлаа Хаягдлын аж ахуйгаас эхэллээ. Өнөөдөр тус  үйлдвэрийн 1300 уурхайчин 20 автобус хөлөглөн үйлдвэрлэлийн хаягдал булинга хуримтлагдан хадгалагддаг Хаягдлын аж ахуйг зорьсон. Үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон болон удирдлагын багийнхан, бүх цех нэгжийн төлөөлөл, уурхайчид хамтын хүчээр Хаягдлын аж ахуйн эргэн тойрныг ногооруулж, ойжуулах зорилгоор 30 га газар буюу  300 мянган метр кв талбайд үрээр бас мөчир суулгацаар тарилаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон нэгдэж, ойрын 10 жилд 100 сая мод тарьж ургуулахаар зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Тэгвэл энэ жил 10 саяыг нь тарихаар төлөвлөн түүний 1 сая модыг  Хаягдлын аж ахуйд тарьж ургуулах юм. 

       Энэ үеэр тус үйлдвэрийн Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа “Бид 100 сая мод тарих ажлаа эхлэхдээ гаднаас бэлэн модны суулгац, үр авч тарих гэхээсээ илүү Эрдэнэт үйлдвэр дотооддоо модны үр, суулгацаа бэлдэж, үржүүлдэг байх нь чухал гэж үзсэн. Тийм учраас хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө зардал төсвийг нь тусгаж, өөрийн мод үржүүлэг, ойжуулалт, модны генетикийн цогц төвтэй байх төсөл боловсруулан хэрэгжүүлж байгаа. Мод тарих нь нэг насны буян гэж Монголчууд билэгшээдэг. Хүн хүрээлэн буй байгаль эх дэлхийтэйгээ хүйн холбоотой, тиймээс байгаль орчноо хайрлан хамгаалж, сөрөг нөлөөллийг нь бууруулахад иргэн бүрийн оролцоо нэн чухал. Тэр ч утгаараа Эрдэнэт үйлдвэрийн цех нэгж бүр энэ ажилд ач холбогдол өгч, нэгдэн  оролцож байгаад сэтгэл өндөр байна” гэж онцолсон. 


     

      Хаягдлын аж ахуй дахь намрын мод тариалалтын ажлыг Эрдэнэт үйлдвэрийн “Ногоон хөгжил” төслийн нэгж, Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс хамтран зохион байгууллаа. Энд уурхайчид монос, гүйлс, бүйлс, гар хуайс, хайлаас, интоорын модыг суулгацаар болон үрээр тарив. Хайлаас мод агаар дахь нүүрсхүчлийн хийг шингээх хамгийн өндөр чадвартай, жилд 41 кг нүүрсхүчлийн хийг шингээдэг бол монос модны хувьд орчны бохирдол, хортой нян бодисыг усгаж, бохирдсон агаар болон хөрсийг цэвэрлэж ариутгадаг давуу талтай. Тиймээс эдгээр төрлийн мод тарихаар сонгосон. Энэ ажлын үр дүн 3 жилийн дараа гарч, Хаягдлын аж ахуйн эргэн тойронд ногоон төгөл бий болно гэдэгт итгэлтэй буйгаа “Ногоон хөгжил” төслийн нэгжийн Ойн генетикийн нөөцийн төвийн мэргэжилтнүүд тайлбарласан. Хаягдлын аж ахуйд мод тарих ажилд тухайн обьектыг хамгаалах үүрэгтэй Дотоодын цэргийн 186-р тусгай салбарын бие бүрэлдэхүүн оролцож, “намар тарьсан мод хамгийн сайн ургадаг” тул намрын тариалалтад хүн бүр идэвхтэй оролцож ногоон байгалиа хамтдаа бүтээлцэхийг уриаллаа.  

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %