Эрдэнэт үйлдвэрийнхний дадлага сургуулилалт Онц үнэлгээ авлаа

     Орхон аймагт болж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд  газар хөдлөлтийн гамшгийн үед Эрдэнэт үйлдвэрийн тусгай зориулалтын мэргэжлийн ангийн дуурайлган үзүүлэх дадлага сургалт өнөөдөр болов. Эрдэнэт үйлдвэрийн Аврах ажиллагааны сургалт дадлагын байгууламжид болсон дуурайлган үзүүлэх дадлага сургалтад Сургуулийн удирдагч ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, аймгийн Засаг дарга С.Батжаргал, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер, Гамшгаас хамгаалах штабын дарга Т.Батмөнх болон албаны хүмүүс оролцлоо. Дадлага сургуулилалтыг Эрдэнэт үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабын тэргүүлэх мэргэжилтэн Р.Энхболд удирдан явууллаа. Энэхүү дадлагаар үйлдвэрийн дүүрэгт хүчтэй газар хөдлөлт болсон цагийн байдлыг дуурайлган үзүүлэх сургууль хийлээ. Үйлдвэрт технологийн горим алдагдсан, цацраг химийн аюул бий болсон нөхцөлд ямар үйл ажиллагаа явуулах, түүнчлэн үйлдвэрийн эрсдэлтэй объект болох Тээвэр ложистикийн төвийн нефть баазад гал гарсан тохиолдолд хэрхэн унтраах, зам тээврийн ослын үед Эрдэнэт сувиллынхан яаралтай тусламж хэрхэн үзүүлэх вэ гэхчилэн таван цэгт зургаан дэд цагийн байдлаар сургуулийг бэлдэж үзүүлэв. Хамгийн сүүлд ариутгал, халдваргүйтгэл хэрхэн  явагддагийг Эрүүл ахуйн албаны мэргэжилтнүүд зохион байгуулсан. Мөн энэхүү сургуулилтын үеэр Улаанбаатараас нисдэг тэрэг ирж, өндрөөс аврах үйл ажиллагаа үзүүлсэн нь онцлог байлаа. 


   

      Энэ үеэр Сургуулийн удирдагч ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраас Эрдэнэт үйлдвэрийн Гамшгийн үеийн бэлтгэл, бэлэн байдлын талаарх сэтгэгдлийг сонслоо. Тэрээр: Өнөөдөр бид мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулийг зохион байгуулж байгаа. Нэгдүгээр тактикийн үзүүлэх сургууль Эрдэнэт үйлдвэр дээр болж байна. Газар хөдлөлтийн аюул тохиолдсон, ямар нэгэн аваар ослын  үед Эрдэнэт үйлдвэр хэрхэн ажиллах тухай дадлага сургуулийг Эрдэнэт үйлдвэр мэргэжлийн анги бүрэлдэхүүнээрээ амжилттай явууллаа. Эдгээр хүмүүс эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулах, ослын голомтыг аюулгүй болгох ажиллагааг хийж байна. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын зүгээс үйлдвэрийн талбар дээр тохиолдож болзошгүй аюул ослын үед ажиллах олон төрлийн мэргэжлийн ангиудыг томилгоожуулжээ. Түүнчлэн бие бүрэлдэхүүнийг томилохоос гадна машин техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, сургалтын материаллаг баазаар маш сайн хангасан байна. Цаашид сургалт дадлагыг тогтмол хийж байх хэрэгтэй.

     Сургалт дадлагыг хийснээр бид аливаа аюул тохиолдсон үед хариу арга хэмжээг шууд түргэн шуурхай авч хэрэгжүүлэх бүрэн боломжтой болно. Энэ хүрээнд сургуулийн удирдагчийн хувьд дүгнэж хэлэхэд Эрдэнэт үйлдвэрийн Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой нь харагдаж байна. Дадлага сургуулийг дэмжиж ажилласан Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, дадлага сургуулийг удирдан ажиллаж байгаа удирдагч нар томилгоот бие бүрэлдэхүүн та бүхэн маш сайн ажиллалаа. Та бүхний дадлага сургуулийн үйл ажиллагааг би  онц  гэж дүгнэлээ” гэв. Эрдэнэт үйлдвэрийн 28 мэргэжлийн ангид 1797 ажилтан томилгоотой байдаг аж. 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %