Ослын үеийн олон нийттэй харилцах тактикаас суралцлаа

     Онцгой байдлын ерөнхий газраас Орхон аймгийн нийт удирдах бүрэлдэхүүний дунд зохион байгуулж буй “Гамшгаас хамгаалах менежмент” сургалт өнөөдөр Ослын үеийн олон нийттэй харилцах тактик сэдвээр үргэлжиллээ. Осол гамшгийн үед хэвлэл мэдээлэл хэрхэн ажиллаж, ямар тактик баримтлах талаар Онцгой байдлын ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газрын Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Цэнд танилцуулж, ослын үеийн мэдээлэл бэлтгэж, дамжуулах зарчим, арга замын талаар хичээл заав. 

     Ослын үеийн мэдээллийн харилцаанд төр, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэн, иргэний нийгмийн байгууллагууд гэсэн үндсэн гурван субъект оролцдог бол энэ үед ажиллах хэвлэл мэдээллийн баг бүрэлдэхүүнийг байгуулж ажиллуулах нь үр дүнтэй байдаг аж. Өөрөөр хэлбэл, удирдлага, чиглүүлэгч, холбогч мэдээлэгч, дамжуулагчаас бүрдсэн хэвлэл мэдээллийн баг ажилласнаар учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, учирсан тохиолдолд бодит нөхцөл байдлыг үнэлж, олон нийтийг мэдээллээр хангах албан эх сурвалж болох ач холбогдолтой юм. Ослын үед мэдээлэл бэлтгэхдээ тоо баримт ашиглах, мэдээлэл хүргэх боломжит бүх сувгийг ашиглах, давтамжтай хүргэх, холбоотой мэдээллийг багцлан бэлтгэж, сэтгүүлчид асуухаас өмнө урьтаж мэдээлэх зэрэг зарчим баримтлах нь олон нийтийг төөрөгдүүлсэн, бүрхэг мэдээлэл тархахаас сэргийлэх давуу талтайг сургалтын үеэр онцоллоо. Осол гамшгийн үед мэдээллийг хэвлэлийн бага хурал, тодруулга ярилцлага, хэлэлцүүлэг, шууд лайв зэрэг хэлбэрээр дамжуулах нь үр дүнтэй юм. Осол, эрсдэлийн мэдээллийн харилцааг цаашид бэхжүүлэхдээ эрсдэлийг урьдчилан тооцох, эрсдэлийг бууруулах хөрөнгө шийдвэрлэх, явуулж буй арга хэмжээ нь олон нийтийн санал асуулгад нийцсэн байх, багийн гишүүдийг чадавхжуулах, эрсдэлийн мэдээллийн орон нутгийн сүлжээг бий болгох зэрэг арга замууд, төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллахыг байгууллагын удирдлагуудад тайлбарлаж, ярилцав. 

     Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа “Гамшгаас хамгаалах менежмент” сургалт нь аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх зорилготой аж. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %