Эрдэнэт үйлдвэр оны эхний 9 сард 24 сая гаруй тонн хүдэр боловсрууллаа

Уул уурхайн салбарт тэргүүлэгч Эрдэнэт үйлдвэрийн хамт олон оны эхний 9 сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлт, ажлаа дүгнэлээ. 2022 оны эхний 9 сарын байдлаар уурхайчид 20761 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 101.6 хувиар, 10489 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, төлөвлөгөөг 102.1 хувиар тус тус биелүүлсэн байна. Харин өнгөрсөн 9 сард дээрх хоёр үзүүлэлт 104.7-108.3 хувиар биелжээ. Хүдэр олборлолт оны эхнээс 26193 мянган тонн буюу төлөвлөгөөт үзүүлэлт 101 хувиар, өнгөрсөн сард 3227 мянган тонн буюу 101.5 хувьд хүрлээ. Оны эхний нийт хугацаанд 416240 тууш метр өрөмдлөг хийж, төлөвлөгөөг 100.8 хувиар биелүүлсэн байна. 
Баяжуулагчид оны эхнээс 24 сая 21 мянган тонн, өнгөрсөн 9 сард 3 сая 105 мянган тонн хүдэр боловсрууллаа. Ингэснээр өнгөрсөн сард хүдэр боловсруулалтын төлөвлөгөө 102.5 хувиар биелэв. Хүдэр дэх металлын агуулга зэсийн үзүүлэлт 100.5 хувиар, молибденых 115.9 хувиар тус тус биелсэн бол зэсийн металл авалт 100 хувиар, молибдены металл авалт 107.8 хувиар биеллээ. Мөн зэс, молибдены баяжмал гаргалт 100.7-118 хувиар, баяжмал дахь зэс, молибдены төлөвлөгөө 100.4-124.8 хувиар биелсэн байна. Энэ нь оны эхний 9 сарын үзүүлэлт юм.  Түүнчлэн дурдаж буй хугацаанд 457721 тонн зэсийн баяжмал, 4026 тонн молибдены баяжмал экспортод ачуулсан байна. Бүтээгдэхүүний чанарын төлөвлөгөө оны эхнээс  101.5-105.7 хувиар, өнгөрсөн 9 сарын үзүүлэлтээр 101.5-106.6 хувиар тус тус  биеллээ гэж тус үйлдвэрийн Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээллээ. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %