“Нэн түрүүнд ХАБ-2022” чуулга уулзалт Эрдэнэт хотноо үргэлжилж байна

     Эрүүл аюулгүй ажлын байрны төлөөх нийгмийн түншлэлийг хөгжүүлэх зорилт дэвшүүлж буй “Нэн түрүүнд ХАБ-2022” чуулга уулзалт өнөөдөр Эрдэнэт хотноо үйл ажиллагаагаа нээлээ. Энэ удаагийн “Нэн түрүүнд ХАБ-2022” чуулга уулзалт өргөн цар хүрээг хамарч, өөр өөр мэргэжлийн салбарынхныг оролцуулан энэ сарын 14-өөс 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо салбар болон нэгдсэн хуралдаан хэлбэрээр зохион байгуулснаараа шинэлэг бөгөөд өндөр ач холбогдолтой болсон. Тэгвэл нийслэл хотод болсон бага хурлын үр дүн, шийдвэр, оролцогчдын санал бодлыг нэгтгэж, зөвшилцөн гарц шийдэл гаргахаар зохион байгуулагч, оролцогч талууд ийнхүү Эрдэнэт хотод чуулж байна. Чуулга уулзалтын үйл ажиллагааг нээж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон үг хэлэв. Тэрээр “Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх удирдлага нэгдүгээрт үйлдвэрлэлийн аюулгүй байдалд онцгой анхаарах болно гэдгийг цохон тэмдэглэе. Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, гэж зүгээр нэг хэлсэн холбоос үг биш юм. Монгол хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах ухааны түлхүүр үг гэж ойлгодог. Тиймээс миний бие Ерөнхий захирлын ажлаа ХАБ-аас эхэлж байна” гэж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг эрхэмлэн онцолж буйгаа дурдлаа. Түүнчлэн “Нэн түрүүнд ХАБ-2022” чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж, дэмжин ажиллаж байгаа ХНХЯ, ХАБЭА-н Үндэсний хороо, МОШПА Төрийн бус байгууллага,  Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль, ШУТИС, Монголын Ажил олгогчдын нэгдсэн холбоо, МҮЭ-ийн холбоо болон зохион байгуулах хорооны нийт хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсэв.

“Нэн түрүүнд ХАБ-2022” чуулга уулзалтад ХНХЯ, МХЕГ, МҮЭ-ийн холбоо, МОШПА төрийн бус байгууллагын төлөөлөл, удирдлага болон баялаг бүтээгч уурхайчид оролцож байна. Нээлтийн ажиллагаанд ХНХ-ын яамны НДБЗГ-ын дарга Б.Батжаргал тус яамны сайдын мэндчилгээг уламжилж, “Нэн түрүүнд ХАБ-2022” бага хурлын зохион байгуулах хорооны дарга Г.Адьяа нэгдсэн хуралдааны танилцуулга, үр дүнг танилцуулав. “Аюулгүй байдалд Манлайлал ба Оролцоо” уриатай тус чуулганд оролцогчид аюулыг мэдээлэх сайн туршлагаас суралцаж, “Дээд удирдлагын манлайлал ба үүрэг амлалт” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 21
2023-12-03 | ням гараг
Нар 08:22 минутад мандаж 17:01 минутад жаргана.

Өвлийн тэргүүн харагчин гахай сарын гурван хөх хөхөгчин хонь өдөр

Үс засуулвал: Өвчин ирнэ
Суудал: Огторгуй

Аргын тооллын 12 сарын 3, Адьяа гараг. Билгийн тооллын 21, Үнэг одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 1 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ярилцлага

wave
О.ОТГОНБААТАР: Тоглоомоо гаднын зах зээлд гаргахад дэмжлэг хэрэгтэй
Б.БААСАНСҮРЭН: Ирэх онд төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлэхэд түлхүү анхаарч, сайн үр дүн хүлээж байна
“Цахим Эрдэнэт - 1” хөтөлбөр нийгмийн суурь хөгжилд хувь нэмрээ оруулна
О.АРИУНГЭРЭЛТ: Улс орон боловсролын шинэчлэлтэд суурилж хөгжинө
Х.ҮНЭНЗОРИГ: Бид соёл, урлагаар нийгмийн сайн сайхныг бүтээхийг зорьж байна
Т.БАТМӨНХ: Хаягдал өтгөрүүлэх технологийг шинэ Хаягдлын аж ахуйд нэвтрүүлнэ
А.БААСАНЖАВ: Эрдэнэт үйлдвэрийнхээ нэр төрийг өндөрт өргөхийг хичээж ажилласан
Н.Саранцогт: Дэлхийн шилдгүүд цугласан тэмцээнээс медаль хүртсэндээ баяртай байна
О.ЭНХ-ЭРДЭНЭ: Би Отелло спортоор насан туршдаа хичээллэж, дэлхийн аварга болно
Ж.ЖАВХЛАНБАТ: Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлд олон талт үйл ажиллагаа явуулж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-11-26
-6°C
Цас
Салхи: 8м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2023-11-27
-11°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-17°C
Цас
Салхи: 4м/сек
2023-11-28
-14°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-20°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-11-29
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-22°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-11-30
-12°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-21°C
Багавтар үүлтэй
Салхи: 4м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3436.84 -0.0005 %
EUR 3748.91 -0.0048 %
GBP 4306.7 0.0000 %
RUB 38.74 -0.0121 %
CNY 480.41 -0.0034 %
KRW 2.63 -0.0152 %
CAD 2509.47 +0.0015 %
NZD 2080.83 -0.0026 %
AUD 2254.91 -0.0024 %
JPY 23.0 -0.0135 %
HKD 440.97 -0.0007 %
SGD 2561.56 -0.0047 %
CHF 3886.95 -0.0011 %
SEK 327.19 -0.0093 %
TRY 119.02 -0.0032 %
THB 96.88 -0.0095 %