“Алтан бамбай-2022” тэмцээн эхэллээ

      Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, ажилтнуудад уул уурхайн үйлдвэрлэлийн явцад гарч болзошгүй аваар осол, онцгой байдал, гал түймэр, гамшигтай тэмцэх, аврах ажиллагааны талаар чадвар эзэмшүүлэх, мэдлэг туршлага олгох, бэлэн байдлыг сайжруулах зорилготой “Алтан бамбай-2022” аврах ажиллагааны тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн “Алтан бамбай” тэмцээн Монгол улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн хүрээнд зохиогдож байна. Мөн өмнөх жилүүдэд Эрдэнэт үйлдвэр зөвхөн дотооддоо явуулдаг байсан бол энэ жил улсын хэмжээнд Уул уурхайн салбарын аж ахуйн нэгж, компаниудын дунд өргөн хүрээтэй зохион байгуулж буйгаараа онцлогтойг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх тэмцээний нээлтийн үгэндээ тэмдэглэв.

      “Алтан бамбай” аврах ажиллагааны тэмцээнийг 2008 онд анх Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн Цацрагийн аюулгүй албаны Тэргүүлэх инженер Ц.Оргил, Эрүүл ахуйн албаны дарга О.Алтансүх, Тээвэр ложистикийн төвийн цахилгаан механик инженер М.Сүхбаатар нар санаачлан, Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтэс, Гал унтраах 58 дугаар анги, Гамшгаас хамгаалах алба, “Эрдэнэт” сувиллын цогцолбор, Залуучуудын холбоо хамтран зохион байгуулж байв. 

      Арав дахь удаагаа болж буй тус тэмцээнд Эрдэнэт үйлдвэрийн зургаан баг,  “Монголын алт”, “Баян айраг”, “Бороо гоулд”, “Эрдмин” зэрэг уул уурхайн томоохон компанийн 10 баг оролцож байна. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын Мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо хамтран ажиллаж байна. 

     “Алтан бамбай-2022” аврах ажиллагааны тэмцээний нээлтийн ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Онцгой байдлын Ерөнхий газрын төлөөлөл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага, ажилтнууд болон хөгжөөн дэмжигчид хүрэлцэн иржээ. Уг тэмцээний ач холбогдлыг үнэлж хэлсэн үгэндээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бодлогын газрын мэргэжилтэн, ХАБЭА-н салбарын хорооны нарийн бичгийн дарга Н.Амартуул “Манай яамны зүгээс Эрдэнэт үйлдвэрт санал тавьж, дотооддоо зохион байгуулдаг “Алтан бамбай” тэмцээнээ нээлттэй болгож, салбарын баг төлөөлөгчдийг урьж оролцуулан, өргөн хүрээнд явуулахыг хүссэн. Уул уурхайн салбарынхан аврах ажиллагааны ур чадвар, авхаалж самбаагаараа уралдах ийм боломж олгосон Эрдэнэт үйлдвэрийн хамт олонд талархал илэрхийлье. Бие биеэсээ туршлага судалж, чадвараа ахиулж, дараагийн тэмцээнүүд илүү өргөн болох үүд хаалга нээгдэж буйд баяртай байна” гэсэн юм. 

     Энэ удаагийн “Алтан бамбай-2022” тэмцээн Зам тээврийн ослын аврах ажиллагаа, Барилга байгууламжийн аврах ажиллагаа, Газар доорх буюу хязгаарлагдмал орчны аврах ажиллагаа, Нурангийн аврах ажиллагаа гэсэн үндсэн дөрвөн төрлөөр явагдана. Тэмцээний шүүгчээр Гал түймэр унтраах 58 дугаар ангийн ахлах дэслэгч Б.Амарбаяр, “Эрдэнэт” сувиллын цогцолборын Түргэн тусламжийн тасгийн эрхлэгч, их эмч Ц.Батаа, их эмч Г.Ганзориг, Гамшгаас хамгаалах штабын тэргүүлэх мэргэжилтэн Р.Энхболд, ХАБЭА-н хэлтсийн Эрүүл ахуйн товчооны дарга О.Алтансүх нарын мэргэжлийн баг ажиллаж байна. “Алтан бамбай-2022” тэмцээний ялагчид өнөөдөр тодорно.  

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 19
2023-10-03 | мягмар гараг
Нар 06:53 минутад мандаж 18:29 минутад жаргана.

Намрын дунд цагаагчин тахиа сарын нэг цагаан хөх морь өдөр

Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Суудал: Мод

Аргын тооллын 10 сарын 3, Ангараг гараг. Билгийн тооллын 19, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 6 цаг 53 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Ярилцлага

wave
Г.ЦОГТГЭРЭЛ: Тээрмийг хугацаанаас нь өмнө сольсон нь том амжилт юм
Эрдэнэт үйлдвэрийн анхдагч болсон нь миний бахархал
  • .
  • 18/09/2023
С.Саранцэцэг: Ээлжнээс буугаад л аж ахуйн ажилдаа орох нь бидний амьдралын хэв маяг
М.ОТГОН: Бид 45 жилийн ойгоо их хөдөлмөр, бүтээлээр угтахаар ажиллаж байна
Р.ОЮУНЦЭЦЭГ: Эрдэнэт үйлдвэрийн гадаад ажилтны квотыг зургаан хувь байхаар тогтоосон
С.Наранцогт: “Эрдэнэс Монгол” нэгдэл харьяа компаниудаа дэмжин, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх үүрэгтэй
Н.ЭНХБОЛД: Бодлого бол шийдвэр гаргалтын удирдамж юм
Ц.ОРГИЛ: Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүсэх материалын цацрагийн агуулгын түвшин хэвийн байна
Д.Жийнээ: Үйлдвэр, хотын түүх дурсгалыг бүтээлцэж явснаараа бахархдаг
Наадмын өнгө

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-10-03
10°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
-2°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2023-10-04
14°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-05
15°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-06
12°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 5м/сек
3°C
Хур тунадас
Салхи: 4м/сек
2023-10-07
10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
1°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 6м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3457.7 -0.0005 %
EUR 3655.48 -0.0033 %
GBP 4216.32 -0.0038 %
RUB 35.26 -0.0096 %
CNY 473.56 -0.0005 %
KRW 2.56 -0.0039 %
CAD 2545.61 -0.0106 %
NZD 2071.85 -0.0060 %
AUD 2216.56 -0.0109 %
JPY 23.09 -0.0061 %
HKD 441.46 -0.0010 %
SGD 2525.62 -0.0055 %
CHF 3791.96 -0.0020 %
SEK 316.18 -0.0090 %
TRY 125.94 -0.0014 %
THB 93.77 -0.0112 %