Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн ахмадуудад төрийн дээд одон гардууллаа

М.Балжинням
Сэтгүүлч
Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн ахмадуудад төрийн дээд одон гардууллаа

     Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд гар бие оролцож, залуу насны хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмадуудад төрийн дээд одон медаль гардуулах үйл ажиллагаа Оюу танхимд боллоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн 20 орчим ахмад, зарим цех нэгжийн ажилтнуудыг төрийн дээд одон медалиар шагнасныг олон улсын Ахмадын баярын босгон дээр гардуулсан юм. Өөрийн эзэмшсэн мэргэжлийн ур ухаан, эрдэм мэдлэгээ Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хот төдийгүй эх орон, ард түмнийхээ төлөө зориулж, хариуцсан салбартаа хичээл зүтгэл гарган ажилласныг үнэлж, төр өндөр дээд одон медалиа хүртээж буйг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг шагнал гардуулахдаа онцолж,  нийт шагнагдагсдад халуун баяр хүргэв. 

Энэ үеэр Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, ахмад ажилтан А.Баярсайхан, Б.Лёня, И.Содномдаржаа, А.Баярмагнай, М.Цэрэндорж агсны ар гэр, Ж.Баясгалан нарт “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, А.Жүрмэдцэрэн, А.Цогзолмаа, Ц.Цэвэл, Д.Ганбаатар нарын 8 хүнд “Алтан гадас” одон, Р.Оюунчимэг, Ичинхорлоо нарт “Хөдөлмөрийн хүндэт медаль” тус тус гардууллаа. 


 

Б.Баттөгс
Зурагчин

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.