Эдийн засаг хүндрэхэд Эрдэнэт үйлдвэр л улс орноо авардаг

      1990-ээд оны нийгмийн тогтолцооны өөрчлөлтийн үед улс орны эдийн засгийн нөхцөл хүндэрч үндэсний үйлдвэрүүд үүд хаалгаа хааж, цалин пүнлүүгээ тавьж чадахгүйд хүрч байсныг түүх гэрчилнэ. Энэ цаг дор Эрдэнэт үйлдвэр л үндэсний үйлдвэрлэлээ уналтаас татан босгож, улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулсныг учир мэдэх хүмүүс ярьдаг. Сүүлийн хоёр жил дэлхий нийтэд тархсан цар тахлын дэгдэлтээс шалтгаалан улсын эдийн засгийн нөхцөл хүндэрснийг бид мэднэ. Энэ үед ард иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагын уур, ус, хог хаягдал, дулаан, цахилгааны хэрэглээний үнэ төлбөрийг Эрдэнэт үйлдвэр төлж, ачааны хүндийг нуруундаа үүрч гарлаа. Учирлаваас, Эрдэнэт хэмээх саалийн үнээний сүү арвин байгаагийн шинж. Зарим нэг хүмүүс Эрдэнэт хэмээх саалийн үнээ маань цаг зүтгэвэл онд эсэн мэнд орохгүй хэцүүдэж, эмчилгээ тэжээлийн цэгт хүргүүлэх нь дөхсөн мэтээр ярихыг сонссон. Энэ нь амьдрал дээр үнэнээс гажсан ойлголт, сайн үйлсийг сааруулсан үг болой. Харин ч саалийн үнээний идэш тэжээлийг сайн бэлтгэж, олон жил онд бүтэн оруулах боломжоор хангаад зогсохгүй үр ашгийг нь илүү их хүртэх болов. Сүү арвин сүргийнхээ хашаа хороо хэвтэр бууцыг дулаалж, идэш уушийг нь тохируулах нь  зөвхөн малчин хүнээс гарах монгол ухаан. Үүн лүгээ адил уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн үр ашиг баялаг бүтээгч уурхайчдын нөр их хөдөлмөрөөс хамааралтай. Эрдэнэтийг саалийн үнээ гэж үзвэл Эрдэнэт үйлдвэр их сүүтэй мөөм хэмээн яруу найрагч Б.Лхагвасүрэн хэлсэн байдаг. Сүүтэй үнээнийхээ ашиг шимийг нэмэгдүүлсэн бүтээн байгуулалт  өрнөлөө. 

Тодруулбал, уурхайчид өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг 6 сая тонноор нэмэгдүүлэх Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн иж бүрэн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгөв. Өргөтгөлийн үндсэн тоног төхөөрөмжийг ажиллуулахад орчин үеийн шинэ техник, технологи үйлдвэрлэлд нэвтрүүлсэн гаднын мэргэжилтнүүд шууд холбогдож хамтран ажиллажээ. Ийнхүү, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугам  ашиглалтад орсноор Эрдэнэт үйлдвэр жилд 200 сая ам.долларын бүтээгдэхүүн нэмж үйлдвэрлэх боломж бүрдээд байна. Эдийн засгийн нөхцөл хүндхэн байгаа өнөө үед зөвхөн Эрдэнэт үйлдвэр улсын хэмжээнд үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүллээ. Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн төсөл хэрэгжсэнээр жилд 6 сая тонн хүдэр нэмэлтээр боловсруулж 100 мянган тонн зэсийн баяжмал, 1100 тонн молибдены баяжмал гаргана. Мөн борлуулалтын орлогыг 600 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, шинээр ажлын байрууд бий болно. Түүнчлэн хөрөнгө оруулалтаа 2.5 жилд бүрэн нөхөх нөхцөлтэй. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд нийтдээ 136 мянган м3 уулын цул, 2368 тонн буюу 66 км төмөр зам барих металл, гурван 9 давхар байшин барих хэмжээний буюу 24 мянган м3 бетон зуурмаг орсон байна. Давхардсан тоогоор 600-700 хүн ажиллаж, 40 орчим хүнд оврын техникийн хүчин чадлаар энэ бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэжээ. Эрдэнэт үйлдвэрийн сааль арвижих нөхцөл ийн бүрдэв. Эдийн засаг хүндрэхэд Эрдэнэт үйлдвэр л улс орноо авардаг аа.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %