Ахуйн байр болон ойр орчмын хөрсөнд ариутгал хийхийг зөвлөв

     Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд ариутгал, халдваргүйтгэл, мэргэчгүйтэлийг улирал тутам хийдэг бөгөөд гурван компанитай гэрээгээр хамтран ажилладаг байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэс, аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран үйлдвэрийн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хоол үйлдвэрлэлийн ахуйн байр болон ойр орчмын хөрсөнд ариутгал хийх сарын аян зарлалаа. Энэ ажлын хүрээнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Сэлэнгэ катеринг компанийн ажлын байран дээр мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч зөвлөгөө өгөв.Түүнчлэн үйлдвэрийн ахуйн байрууд болон гадна талбайд хөрсний халдваргүйжүүлэлт хийх ажээ. Энэ талаар ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд: Өнгөрсөн 7 хоногийн амралтын өдөр оготнотой холбоотой мэдээлэл цахим орчинд гарсан. Уг мэдээллийн мөрөөр хамтран ажиллах зорилготой мэргэжлийн хяналтын албан хаагчаас газар дээр нь  зөвлөгөө авлаа.Эрүүл ахуй талаас өндөр шаардлага тавигдаж байна. Нэг сарын аяны хугацаанд бүтцийн нэгжийн удирдлагууд, эрүүл ахуйчид, ариутгал хийдэг гэрээт компанийн төлөөлөл хамтран ажиллана. Бид үйлдвэрийн дүүрэгт ямар нэгэн мэрэгч, шавжгүй байх зорилго тавьж байна. Зөвхөн  хоолны заал бус ойр орчмын хөрсийг халдваргүйжүүлэх ажил төлөвлөгөөний дагуу хийгдэнэ.

-Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын байцаагч Г.Батцэцэг: Эрдэнэт үйлдвэр ариутгал, халдваргүйтгэл, мэргэчгүйтэлийн ажлыг улирал тутам хийж ирсэн. Бид байнга хяналт тавьж ажилладаг. Одоогоор хоол үйлдвэрлэлийн байранд ямар хэлбэрээр өлийн оготно орж ирсэн нь тодорхойгүй байна. Оготно үзэгдсэнээс хойш гэрээт компаниараа мэргэчгүйтгэл хийлгэсэн байна. Цаашид ажилчид хооллодог ахуй хангамжийн байр,бүх объектод мэргэчгүйтгэл хийхээр тохирлоо. Тэгэхээр ариутгал халдваргүйтгэлийн компаниудад хугацаа хэтрээгүй ариутгалын хор найруулж ашиглах зөвлөгөө өглөө. Мөн гадна  талбай буюу уулын хэсэгт мэргэч амьтан явдаг. Энд хяналт тавьж, газар тариалангийн холбоотой хор цацаж ажиллахыг зөвлөлөө. Тав дахь өдөр тавьсан хорон дээр ямар нэгэн мэрэгч амьтан хордсон тохиолдол алга. Оготнын хорыг тодорхой хэмжээний мах, будаанд шингээн өгөөш хэлбэрээр тавьдаг учраас агаар дуслын замаар хүнд нөлөөлөхгүй. Харин тэр мэрэгч амьтан идсэнээр хоол боловсруулах зам нь хордоно. Иймээс тухайн ажлын байрны үйл ажиллагааг зогсоож хор тавих шаардлага байхгүй. Энэ хор шууд идсэний дараа үйлчлэхгүй. Тэгэхээр ажиглалт сайн хийх хэрэгтэй. Ариутгал, шавжгүйтгэл бол өөр. Шавжгүйтгэлийг тухайн ажлын байранд агаарт нь  тавьдаг учраас хоол үйлдвэрлэлийг зогсоож хийх ёстой” гэв. 
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %