Засвар механикийн заводын өргөтгөлийн ТЭЗҮ-ийг боловсрууллаа

     Монгол Улсын Засгийн газрын бодлого, Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Засвар механикийн заводод  өргөтгөл хийх ТЭЗҮ-ийг боловсрууллаа. Засвар механикийн заводыг Машин үйлдвэрлэлийн суурь төв болгох зорилготой өргөтгөлийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын гүйцэтгэгчээр Ди Ди Эй Жи ХХК ажиллажээ. Тус компанийн төлөөлөл, заводын өргөтгөлийн ТЭЗҮ-ээ  ажлын хэсэгт өнөөдөр хүлээлгэн өглөө. ТЭЗҮ-д тусгаснаар 10 жилд 410 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх юм. Уг хөрөнгө оруулалтыг долоон жилийн хугацаанд нөхөх ажээ.Энэхүү ТЭЗҮ-ийг боловсруулахад есөн доктор, 18 магистр, есөн мэргэшсэн инженер, зөвлөх зэрэгтэй 12 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан байна. 

-Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер Т.Батмөнх: Манай үйлдвэрийн ЗМЗ-ыг өргөтгөн шинэчлэх, Машин үйлдвэрлэлийн үндсэн суурийг тавих ажил  эхэлж байна. Энэ ажлыг гүйцэтгэх тендерт “Ди Ди Эй Жи” ХХК шалгарсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн мэргэжилтнүүдтэй хамтран ТЭЗҮ-ээ боловсруулж дууссан. ТЭЗҮ-ээ энэ оны 9-р сарын 13 өдөр Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулж, дүгнэлт гаргуулан хүлээлгэн өгч байна. Ингэснээр олон жил яригдсан бидний мөрөөдөл том алхмаар урагшиллаа. Тухайлбал, Монгол улсад Машин үйлдвэрлэлийн суурь тавигдаж байна. Уг ТЭЗҮ-д тулгуурлаад ЗМЗ-ын өргөтгөлийн ажил шууд явагдаж эхэлнэ. 2023-2024 онд Эрдэнэт үйлдвэрийг хөгжүүлэх бизнес төлөвлөгөөндөө энэ ажлыг тусган хэрэгжүүлээд явж байна. Монгол улсын хэмжээнд Машин үйлдвэрлэлийн суурь тавигдаж байгаа нь хөгжлийн нэгэн том алхам юм. Эрдэнэт үйлдвэрийн бизнес төлөвлөгөө төдийгүй Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажил биеллээ оллоо.

-Ди Ди Эй Жи ХХК-ийн захирал Д.Ганзаяа: Ажиллаж буй үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулна гэдэг нэлээн түвэгтэй ажил байдаг. Эрдэнэтийн Засвар механикийн завод үндэсний хэмжээний том үйлдвэр. Энэ утгаараа нэлээн өргөн хүрээтэй ажил хийж гүйцэтгэлээ. ТЭЗҮ-ийн төлөвлөлтийг боловсруулахад 57  хүн ажиллалаа. ЗМЗ-дад өргөтгөл хийснээр хүчин чадал хоёр дахин нэмэгдэнэ. Одоогийн байдлаар Цутгуурын цех 5200 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. ТЭЗҮ хийснээр 14 мянган тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Механик цех 3300 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол 5900 тн болж нэмэгдэнэ. Мөн орчин үеийн шинэ дэвшилтэд технологи бүхий импорт орлосон  бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдсэнээрээ онцлогтой. Тухайлбал, хром молибдент ган бүтээгдэхүүнийг өнөөдөр Монголд анх удаа Засвар механикийн заводод үйлдвэрлэж эхлэх юм” хэмээн онцлов.
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
2
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %