Залуу ажилтнууд хөгжлийн төлөвлөгөөгөө дадлагажуулагч багштайгаа хамтран боловсруулна

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас  хүний нөөцөө чадавхжуулах, чадварлаг боловсон хүчин бэлтгэх, туршлагатай инженер, ажилтнуудын мэдлэг ур чадварыг залуу ажилтнуудад өвлүүлэх зорилгоор “Залгамж”, “Манлайлал, авьяас чадвар”, “Залуу ажилтныг дэмжих”, “Шинэ ажилтны дасан зохицох” гэсэн хүний нөөцийн хөгжлийн дөрвөн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Хоёр дахь жилдээ үргэлжилж буй хөтөлбөрүүдийн нэг “Залуу ажилтныг дэмжих” хөтөлбөрт оролцогчид дадлагажуулагч багш нартайгаа уулзаж, хамтран ажиллах, хэлцэл солилцох үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагаанд “Залуу ажилтныг дэмжих” хөтөлбөрийн 80 оролцогчоос гадна “Залгамж”, “Манлайлал, авьяас чадвар”-ын хөтөлбөрт хамрагдаж буй ажилтнууд оролцов. Уулзалтын эхэнд хөтөлбөр хэрэгжүүлэгч ажлын хэсгийн ахлагч, Хүний нөөцийн албаны дарга Б.Одгарьд танилцуулга, зөвлөмж мэдээлэл өгсөн бол дадлагажуулагч багш, залуу ажилтнууд өөрийгөө танилцуулж, санал бодлоо солилцлоо. Энэ үеэр залуу ажилтнууд болон дадлагажуулагч багш нар хамтран ажиллах батламжид гарын үсэг зурж, хөтөлбөрийн зорилго чиглэлийг хэрэгжүүлж ажиллахаа баталгаажуулав. Залуу ажилтнууд дадлагажуулагч багшийн өгсөн зөвлөмж, зааврын дагуу өөрийн хөгжлийн төлөвлөгөөг хамтран боловсруулж, ажиллахаа энэхүү батламжид тусгажээ.   

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %