Үйлдвэрийн газрын хэмжээнд ажил мэргэжлийн чадамжийн стандарт боловсруулсан. Мөн Монгол Улсын хэмжээнд Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдэн мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор зарим нэр төрлийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчилж байна. Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн тэргүүлэх мэргэжилтэн Т.Тунгалагтамир: “Ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн нөхцөл, ажилтны ажлын дадлага, туршлага, мэдлэг, ур чадвар, чадамж, хандлага, зэргийг нарийвчлан тодорхойлно. Мөн мэргэшлийн түвшин, ажлын гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлт зэргийг шинэчлэн тусгах юм. Ажлын байрны тодорхойлолт шинэчлэгдсэнээр Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд Хүний нөөцийн олон улсын чадамжийн ISO 30400 стандартын хэрэгжилтийг хангаж ажиллана” гэв.
Ажлын байрны тодорхойлолт шинэчилж байна
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0