Эрдэнэт үйлдвэр мэдлэгийн эдийн засгийг дэмжин хөгжүүлж байна

     Эрдэнэт үйлдвэр мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор оюуны өмчийн соёлыг бүтээх, төлөвшүүлэх, хамгаалах, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зохиогчдод ашгаас хуваарилах зэрэг харилцааг зохицуулсан бодлого хэрэгжүүлэн ажилладаг. Одоогоор Эрдэнэт үйлдвэрт шинэ бүтээлийн патент гурав, ашигтай загвар нэг, үндсэн барааны тэмдгийн гэрчилгээ дөрөв, туслах барааны тэмдгийн гэрчилгээ долоо гээд нийт 15 бүтээлд оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгдээд байна. Харин оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгдэхээс өмнө үйлдвэрт явагдаж буй шинэ бүтээлийг үйлдвэрлэлийн сайжруулсан загвар хэмээн нэрлэж хөгжүүлдэг. Үйлдвэрлэлийн сайжруулсан загвар бүтээл нь амжилттай хэрэгжиж, ашигтай загварын гэрчилгээ авсан тохиолдолд зохион бүтээгч инженерүүд үйлдвэрийн газрын дундаж цалинг гурав дахин өсгөсөнтэй тэнцэх хэмжээний урамшуулал хүртэж байна. Инновацын үйл ажиллагааны бүрэлдэхүүнд судалгаа хөгжүүлэлтийн ажил, шинжлэх ухаан, технологийн төсөл, инновацын төсөл, оюуны өмчийн үйл ажиллагаа хамаардаг. Судалгаа хөгжүүлэлтийн ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэр Шинжлэх ухааны академитай хамтарсан хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж,  нийт 780,4 сая төгрөгийн судалгаа шинжилгээний ажил болон шинжлэх ухаан, технологийн төсөлд санхүүжилт хийжээ. Тухайлбал, Эрдэнэт хотод өнгөрсөн 50-иад жилийн хугацаанд 60 мянган м2 талбайд хуримтлагдсан 30 мянган м3 лагийг үнэргүйжүүлэн боловсруулж сайжруулсан хөрс бий болгоод байна. Үүнээс 250 м3 сайжруулсан шимт хөрсийг “Ногоон хөгжил” төслийн нэгж энэ онд авч, Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн дурсгалын бичвэр, Үйлдвэрлэл, технологийн парк болон Хаягдлын аж ахуйд тарьсан модны хөрс тэжээх зориулалтаар ашиглаж байна. Ирэх хавар 2000 м3 сайжруулсан хөрс гарах бөгөөд үүнийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хөрс бэлтгэлд зориулна гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Стратеги, хөгжлийн газрын мэргэжилтэн Д.Энхтунгалаг ярилаа. 

Үйлдвэрийн сайжруулсан загвар болон бүтээлийн төсөлд ихэвчлэн механикийн чиглэлийн буюу техник, тоног төхөөрөмжийн төлөв байдлыг өмнөхөөс нь сайжруулсан, ашиглаж буй технологид тохирсон техникийн сэлбэг, эд анги үйлдвэрлэх төслүүд хамрагдаж байна. Төслийн  үр дүнд ашигтай загвар, шинэ бүтээл бий болж, оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгдэх боломж бүрддэг. Тухайлбал,   Засвар механикийн заводын “КМД-3000Т2-ДП бутлуурыг сэргээн засварлах” төслийн үр дүнд энэ онд “Конусан бутлуурыг сэргээн засварлах төхөөрөмж” ашигтай загварын патент авчээ. Мөн “Төвөөс зугтах хүчний шахуурга” шинэ бүтээлийн патентыг Эрдэнэт үйлдвэр эзэмшдэг. Оюуны өмчийн бодлогын цогц баримт бичигтэй Монгол Улсын анхны үйлдвэр мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарал хандуулсаар байна.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %