“Архигүй Эрдэнэт” нөлөөллийн аяны хүрээнд үр дүнтэй ажлууд өрнөж байна

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол хүн-Архигүй Монгол” үндэсний хөдөлгөөнийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ дэмжин, өрнүүлж байгаа. Тус үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энхийн, “Архигүй Эрдэнэт” нөлөөллийн аяныг Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд зохион байгуулах тухай энэ оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэрийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж, 12 чиглэл бүхий төлөвлөгөө гарган, ажиллаж байна.

“Архигүй Эрдэнэт” нөлөөллийн аянд Хүдрийн ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Автотээврийн цех, Засвар механикийн завод, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс, Хуулийн хэлтэс, Гэрээт цагдаагийн хэлтэс,  Барилга засварын цех, Тээвэр ложистикийн төв, Ус хангамжийн цех, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба манлайлал, санаачилгатай оролцож байгааг Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Манчук онцоллоо. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийнхэн “Бид архигүй хамт олон” арга хэмжээ дотооддоо сургалт сурталчилгаа, олныг хамарсан уралдаан тэмцээн хэлбэрээр зохион байгуулж буй бол ХАБЭА-н хэлтсээс “Бид залуусаас суралцах зүйлс байна” уриан дор нөлөөллийн аянд оролцож буй аж. Мөн Гэрээт цагдаагийн хэлтэс үйлдвэрийн ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд аяны үйл ажиллагаагаа чиглүүлжээ. Энэ хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундааны хор уршгийг таниулах 20 удаагийн сургалт мэдээлэл хийж, бүтцийн нэгжүүдтэй хамтран ажиллаж байна. Эл сургалтад үйлдвэрийн 450 гаруй ажилтан хамрагджээ. 

Оюутан залуус, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 100 гаруй сурагчдад “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, 19-р сургууль, Хуулийн  хэлтэс болон Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын төв хамтран архины хор хөнөөлийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийсэн нь үр дүнтэй болсон байна. Түүнчлэн, Автотээврийн цехээс  “Архигүй амьдралыг цогцлооё” уриалга гаргаж, цехийн ажилтнууддаа “Шинэ үеийн залуус Архигүй Монголын төлөө нэгдэнэ” сэдэвт сургалт уулзалт зохион байгуулаад байна. Өнөөдрийн байдлаар, тус аяны хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлууд 30 гаруй хувиар биелж, өгөөжтэй арга хэмжээ болж буйг зохион байгуулагчид ярилаа. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %