Цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа дээшиллээ

     Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн тасралтгүй горимын баталгаа болдог цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа дээшилж буйг Цахилгааны цехийн Шуурхай үйлчилгээ, диспетчерийн хэсгийнхэн онцолж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд эрчимтэй хийгдсэн техник технологи, тоног төхөөрөмжийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын үр дүн юм. Хөрөнгө оруулалтын хүрээнд технологийн хэд хэдэн под станц, тоног төхөөрөмжүүд шинээр суурилагдсаны нэг нь  “Аранжин” 110/6 кВт-ын хүчин чадал бүхий дэд станц. Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт хоёр шинэ тээрэмтэй холбож суурилуулсан 6 кВт-ын хаалттай хуваарилах байгууламж, ил хуваарилалтын 110/6 кВт-ын байгууламж ашиглалтад орсноор цахилгаан эрчим хүчний үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж буй аж. 

     “Техник технологийн дэвшил, шинэчлэлтийг дагаад инженер техникийн ажилтан, ажилчдаа сургаж, илүү чадавхжуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Тиймээс энэ чиглэлийн үе шаттай сургалт хөтөлбөрүүд  хэрэгжүүлж эхэлсэн” гэж Эрдэнэт үйлдвэрийн Цахилгааны цехийн Шуурхай үйлчилгээ, диспетчерийн хэсгийн дарга Ц.Нацагдорж ярилаа.  Шуурхай үйлчилгээ, диспетчерийн хэсэг нь үйлдвэрлэлийн цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах схемүүдийг тогтмол хянаж, шуурхай үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ хяналтын инженер, диспетчерүүд 24 цагийн ээлжийн горимоор ажилладаг. Эрдэнэт үйлдвэрийн Шуурхай удирдлагын төвд Цахилгааны цехээс гадна Баяжуулах үйлдвэр, Эрчим хүчний цехийн хяналтын инженерүүд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй  хянаж ажиллаж байна. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %