Судалгаа, шинжилгээний хүрээлэнд инновацын төсөл хэрэгжиж байна

     Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой угтсан “100 бүтээлч ажил” аяны хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийнхэн хоёр бүтээлч төсөл хэрэгжүүлж байна. Инновацыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготой төслүүдийн эхнийх нь “Шахмал түлшний органик барьцалдуулагч гарган авах” судалгаа юм.  

     Эрдэнэт үйлдвэрийн стратеги төлөвлөгөөнд тусгагдсан Зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулах төслийн бэлтгэл ажлын хүрээнд тухайн үйлдвэрлэлээс үүсэх хүхрийн хүчлийг саармагжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг тогтмол эрэлхийлж, судалж байна. Өөрөөр хэлбэл, Зэс хайлуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл явцаас үүсэх хүхрийн хүчлийн уусмалын оролцоотой хаягдал арьс ширийг боловсруулан,  дотоодын хэрэгцээндээ ашиглах импорт орлох бүтээгдэхүүн буюу шахмал түлшний барьцалдуулагч бодис гарган авах туршилт судалгааг хийж эхэлжээ. Лабораторийн туршилтын эхний шатанд барьцалдуулагч бодисоо гаргаж авсан бол цаашид нүүрс, шахмал түлштэй хольж ашиглах технологийг туршихаар бэлдэж байгаа аж. Үр дүнд нь мэдлэг шингэсэн, хаягдал ашиглан үйлдвэрлэлийн чухал ач холбогдолтой, байгаль орчинд ээлтэй органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ, гэж төслийн багийнхан онцлов. 

     Мөн тус хүрээлэнгийн мэргэжилтнүүд “Зэсийн исэлдсэн болон хоёрдогч сульфидын эрдсүүдийн флотацын идэвхийг сайжруулах сонгомол үйлчлэлтэй урвалжийн судалгаа”-ны төслийг санаачлан эхлүүлжээ. Зэсийн исэлдсэн болон хоёрдогч сульфидын эрдсүүдийн флотацийг тэдгээрт илүү сонгомлоор үйлчлэх урвалж ашиглан нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэний үндсэн дээр эл туршилт судалгааг хийж байна. Ингэснээр хам флотаци дахь зэсийн металл авалтыг 0.2%, борлуулалтын орлогыг 6.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх эдийн засгийн үр ашигтай гэж урьдчилсан байдлаар тооцоолжээ.  
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %