Британичууд Эрдэнэт үйлдвэрт бүтээгдэхүүнээ танилцууллаа

     Британийн Элчин сайдын яамны дэд тэргүүн Жэймс Хоулдэр тэргүүтэй уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч компаниудын төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрт зочилж, шинэ техник, технологи, бараа бүтээгдэхүүнээ танилцууллаа. Аж үйлдвэрийн хувьсгалыг эхлүүлсэн Британичууд уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Тэр ч утгаараа дэлхийн зэсийн томоохон үйлдвэр болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай харилцаа тогтоож, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн юм. Тэд өнөөдөр Ил уурхай, Баяжуулах үйлдвэр зэрэг үндсэн үйлдвэрлэлийн зарим үйл ажиллагаатай танилцаж, Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай техник, технологиудыг танилцуулж, үйлдвэрийн удирдлага, инженер техникийн ажилтнуудтай санал солилцлоо. Мөн Өмнөд Америкийн зэсийн үйлдвэрүүдэд тоосжилт дарах технологи нэвтрүүлсэн туршлагатай RFS компанийн төлөөлөгчид Баяжуулах үйлдвэрийн бутлуураас гарч буй тоосжилтыг 95 хувь хүртэл бууруулах боломжтой хөөсөн технологио танилцуулав. Тэрхүү технологи нь усны хэрэглээг багасгаж, эдийн засгийн үр ашиг авчрах давуу талтайг онцолсон. 

Их Британи болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой ирэх жил тохиохтой холбогдуулан Британийн Элчин сайдын яам худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх үр дүнтэй олон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү уулзалт боллоо.     


 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %