МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургууль “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд шилжиж байна

     Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 293 дугаар тогтоолоор МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуулийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх, ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд шилжүүлэх шийдвэр гарсан. Энэхүү үйл явцыг газар дээр нь зохион байгуулахаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага зохицуулах газрын дарга Х.Тамир, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга О.Хуягцогт, ШУТИС-ийн захирал Т.Намнан, МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан профессор Д.Бадмаанямбуу нар Эрдэнэт хотод ажиллаж байна. Өчигдөр тэд МУИС-ийн Орхон салбар сургуулийн багш, ажилчид, оюутнууд, эцэг эхийн төлөөлөлтэй уулзалт хийж, цаашид хамтарсан хөтөлбөрөөр, цогцолбор байдлаар сургалтын үйл ажиллагаа хэрхэн явагдах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. Мөн “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн багш, ажилчид, оюутнуудтай уулзаж, санаа бодлыг нь сонссон байна. Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга, ажлын хэсгийн гишүүн Ц.Бат-Энхтэй уулзаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм. 
      МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургууль 59 багш, ажилтантай, 600 гаруй оюутантай, хуучнаар Оросын цэргийн ангийн "казарм"-ын байранд үйл ажиллагаа явуулдаг. 1976 онд баригдсан, зориулалтын бус энэхүү барилгад хөрөнгө оруулалт хийж засаж сайжруулах, агааржуулалт, холбоо мэдээллийн систем, тоноглолыг иж бүрэн шийдэх, сургалтын таатай орчин бүрдүүлэхэд анхаарч, 2023 оны төлөвлөгөөнд тусган ажиллах шаардлагатай байгааг Ц.Бат-Энх дарга энэ үеэр онцоллоо. Мөн түүнчлэн багш, ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх, төрөөс олгож буй тусламж, дэмжлэгт хамруулах, сургалтын үйл ажиллагааг цогцолбор байдлаар, тасалдалгүй, чанартай зохион байгуулах асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхэд Эрдэнэт үйлдвэрийн зүгээс анхаарч ажиллахаа илэрхийлэв. 


 

Харин Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага зохицуулах газрын дарга Х.Тамир: 
-Орхон аймагт уул уурхайн инженер, технологийн чиглэлийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор их сургуулийг төгс утгаар нь байгуулах бодлого чиглэл бий. Инженер, техникийн ажилчдыг давтан бэлтгэх, мэргэжлийг нь дээшлүүлж мэргэшүүлэх үйл ажиллагаа Эрдэнэтэд төвлөрдөг, төрөлжсөн том сургууль бий болгох бодлого барьж байгаа гэж ойлгож болно. МУИС-ийн салбар сургуулийн багш, оюутнуудын эрх ашгийг хангаж ажиллах, орон тоо, цалин хөлсний нөхцөлийг бууруулахгүй байх чиглэл Засгийн газрын тогтоолд тусгагдсан. Тиймээс сургалт хамтарсан хөтөлбөрөөр явагдаж, оюутнууд сонгосон мэргэжлийнхээ чиглэлээр суралцаад МУИС-ийнхаа дипломтой төгсөнө. Цаашид “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд уул уурхай, инженер техникийн мэргэжлийн боловсон хүчний сургалтын шаталсан тогтолцоо хөгжүүлж хэрэгжүүлнэ гэв. Мөн тэрээр орон нутгийн их, дээд сургуулиудад элсэн суралцагчдын сургалтын төлбөрийг төрөөс 50 хувь хариуцах Засгийн газрын шийдвэрт нэмэлт тайлбар хийлээ. Монгол Улсад эрэлттэй байгаа тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцах оюутнуудад энэхүү хөнгөлөлт хамаарах юм байна. 

      “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль өнгөрсөн хугацаанд шинжлэх ухаан, техник, уул уурхайн салбарт 12 мянга гаруй мэргэжилтэн сургаж бэлтгэсэн, материаллаг бааз, боловсон хүчин бүрэн хангагдсан сургууль юм. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтнуудын 56 хувь нь энэ сургуулийн төгсөгч байдаг. Одоо 100 орчим багш, ажилтантай, 500 гаруй оюутантай, Кембрижийн хөтөлбөртэй дунд сургуультай, политехникийн коллеж, бакалавр, магистрын шаталсан сургалттай үйл ажиллагаа явуулж байна. 
Хоёр сургууль нэгдэх үйл явцыг багш, оюутнуудын эрх ашгийг хөндөхгүйгээр шийдвэрлэхээр Ажлын хэсэг Эрдэнэт хотод ийнхүү ажиллаж байна.

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %