“Эрдэнэт Медикал” эмнэлэг болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээнд гарын үсэг зурлаа

Өнөөдөр, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, газрын холбогдох албаны хүмүүсийн хамт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа “Эрдэнэт Медикал” эмнэлэгт ирж, тус эмнэлгийн эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус эмнэлгийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн нар Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээнд гарын үсэг зурав. “Эрдэнэт Медикал” эмнэлгээс үзүүлэх 170 төрлийн үзлэг, үйлчилгээг худалдан авч, даатгалд хамруулах заалт бүхий энэхүү гэрээ нь ирэх гурван жилд хүчин төгөлдөр хэрэгжих юм. Манай улсын хэмжээнд эрүүл мэндийн 2500 орчим байгууллага, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулан ажилладаг. Мөн 21 аймаг, нийслэлийн алслагдсан хоёр дүүрэгт нийт 23 Эрүүл мэндийн даатгалын хэлтэс байршиж, үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр хэлтэс болон хөдөө орон нутаг дахь эрүүл мэндийн зарим байгууллагуудын үйл ажиллагаа, эрүүл мэндийн даатгалын асуудлаар Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын удирдлага газар дээр нь биечлэн танилцаж буй аж.  Энэ хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт Медикал” эмнэлэгт ажиллаж, удирдлага болон эмч ажилтнуудтай санал бодлоо солилцлоо. Түүнчлэн, тус эмнэлгийн үйл ажиллагааны давуу тал, цаашдын зорилго, иргэдийн эрүүл мэндэд үзүүлж буй хувь нэмэр, нөлөөллийн талаар тус эмнэлгийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх болон эмч мэргэжилтнүүд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. 


“Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэт Медикал” эмнэлэг энэ оны 4 дүгээр сараас эхлэн төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн статустай ажиллаж эхэлсэнд баяртай байна. Олон улсын стандартын дагуу баригдсан өөрийн барилга, сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангагдсан, эмч, эмнэлгийн мэргэжлийн боловсон хүчин нь тогтворжиж, чанартай, шуурхай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй зэрэг олон давуу тал, үйл ажиллагааны онцлог нь эрүүл мэндийн даатгалын санхүүжилт авах, нэр төрлийг нь нэмэгдүүлэх боломжтой гэж дүгнэсэн. Иймд тус эмнэлгээс худалдан авах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний гэрээнд зарим төрлийн үйлчилгээг нэмж орууллаа” гэж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн онцолж, тус эмнэлгийн хамт олонд ажлын амжилт хүслээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 19
2023-10-03 | мягмар гараг
Нар 06:53 минутад мандаж 18:29 минутад жаргана.

Намрын дунд цагаагчин тахиа сарын нэг цагаан хөх морь өдөр

Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Суудал: Мод

Аргын тооллын 10 сарын 3, Ангараг гараг. Билгийн тооллын 19, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 6 цаг 53 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Ярилцлага

wave
Г.ЦОГТГЭРЭЛ: Тээрмийг хугацаанаас нь өмнө сольсон нь том амжилт юм
Эрдэнэт үйлдвэрийн анхдагч болсон нь миний бахархал
  • .
  • 18/09/2023
С.Саранцэцэг: Ээлжнээс буугаад л аж ахуйн ажилдаа орох нь бидний амьдралын хэв маяг
М.ОТГОН: Бид 45 жилийн ойгоо их хөдөлмөр, бүтээлээр угтахаар ажиллаж байна
Р.ОЮУНЦЭЦЭГ: Эрдэнэт үйлдвэрийн гадаад ажилтны квотыг зургаан хувь байхаар тогтоосон
С.Наранцогт: “Эрдэнэс Монгол” нэгдэл харьяа компаниудаа дэмжин, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх үүрэгтэй
Н.ЭНХБОЛД: Бодлого бол шийдвэр гаргалтын удирдамж юм
Ц.ОРГИЛ: Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүсэх материалын цацрагийн агуулгын түвшин хэвийн байна
Д.Жийнээ: Үйлдвэр, хотын түүх дурсгалыг бүтээлцэж явснаараа бахархдаг
Наадмын өнгө

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-10-03
10°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
-2°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2023-10-04
14°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-05
15°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-06
12°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 5м/сек
3°C
Хур тунадас
Салхи: 4м/сек
2023-10-07
10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
1°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 6м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3457.7 -0.0005 %
EUR 3655.48 -0.0033 %
GBP 4216.32 -0.0038 %
RUB 35.26 -0.0096 %
CNY 473.56 -0.0005 %
KRW 2.56 -0.0039 %
CAD 2545.61 -0.0106 %
NZD 2071.85 -0.0060 %
AUD 2216.56 -0.0109 %
JPY 23.09 -0.0061 %
HKD 441.46 -0.0010 %
SGD 2525.62 -0.0055 %
CHF 3791.96 -0.0020 %
SEK 316.18 -0.0090 %
TRY 125.94 -0.0014 %
THB 93.77 -0.0112 %