Шинэ, залуу ажилтнуудаа дэмжин, бүтээлч санаачлагыг өрнүүлж байна

Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсээс хэрэгжүүлж буй “Залуу ажилтныг дэмжих, шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр”-ийн хэрэгжилт болон ажилтнуудын бүтээмж, идэвх санаачилгыг дээшлүүлэх хүрээнд Ус хангамжийн цех олон ажлууд зохион байгуулж байна. Эдгээрийн нэг нь тус цехийн удирдлагын баг, Залуучуудын холбоо хамтран шинэ, залуу ажилтнууддаа зориулсан “Залуус бид бахархлын эзэд” өдөрлөг юм. Ус хангамжийн цехийн нийт ажиллагсдын 40 хүртэлх хувь нь залуужиж, залуу ажилтнууд нэмэгдэж буйд уг арга хэмжээний зорилго чиглэсэн байна. Өдөрлөгийн үеэр залуу ажилтнууд үйлдвэр болон цехийн зорилго, алсын хараа, соёл үнэт зүйлтэй танилцаж, ажлын байруудаар орохын зэрэгцээ шинийг эрэлхийлэх, идэвх санаачилгатай байх, бүтээлч хандлага, багаар ажиллах чадварт суралцах, бүтээмж дээшлүүлэх арга хэрэгслийн ашиглалтыг нэмэгдүүлэх зэрэг олон төрлийн сургалт, хэлэлцүүлэг уралдаан тэмцээн өрнүүлжээ. 


Ус хангамжийн цехийнхэн он гарсаар бүтээмж дээшлүүлэх, ажлын идэвх оролцоогоо илүү чанаржуулах талаар санаачилгатай ажиллаж байна. Сайн саналын системд 54 ажилтны 105 санал бүртгэгдэж, 96 санал нь үнэлэгдсэн бол эдгээрээс 88 саналыг хэрэгжүүлж, урамшуулал олгожээ. Ингэснээр хэрэгжилт 91.7%, саналын чанар 57.3%, хамтын гүйцэтгэлийн үзүүлэлт 73,1 %-иар биелсэн байна.  Цехийн хэсэг бүрийн бүтээмж чанарын дугуйлангууд 26 сайжруулалтын ажил гүйцэтгэсэн нь эрчим хүч хэмнэх, тоноглолуудын насжилт уртсаж, ажил хөнгөвчлөх, ажлын байрны аюул эрсдлийг бууруулах зэрэг үр дүн өгч, ажлын байрны таатай орчин нөхцөл бүрдлээ гэж Бүтээмж инновацийн мэргэжилтэн А.Долгормаа онцоллоо. Түүнчлэн Монголын Бүтээмжийн төвтэй хамтарч ажиллах, ахисан түвшний сургалтанд дугуйлангийн ахлагч нарыг хамруулах, ижил төстэй үйлдвэрүүдийн туршлага судлах, үйлдвэрийн зарим цехийн бүтээмж чанарын дугуйлантай харилцан туршлага солилцох, ИТА-ын дунд “Бидний манлайлал- Миний ахиц” уулзалт ярилцлага зохион байгуулахаар төлөвлөж буй аж. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %