Г.ЁНДОН: ОСОЛ, ЗӨРЧИЛ-тэг, АШИГ-хамгийн их, ЗАРДАЛ-хамгийн бага байх ёстой

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар томилогдсон Г.Ёндонд үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн талаар товч танилцуулгыг газар, хэлтэс, цех, албаны дарга нар өглөө. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэс, Үйлдвэрлэлийн хэлтсээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Есдүгээр сарын эхний 12 хоногийн байдлаар уулын цул гаргалт, хөрс хуулалт, хүдэр олборлолт зэрэг үйлдвэрийн үндсэн үзүүлэлтүүд бүгд биелсэн үзүүлэлттэй байна. 
Өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөгөөний явагдаж байна. Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Автотээврийн цех, Засвар механикийн завод, Дулааны цахилгаан станц, Цахилгааны цех, Ус хангамжийн цех, ХМТАЦ, Тээвэр ложистикийн төв, Барилга засварын цех, Геологи хайгуулын экспедици, Ган бөөрөнцгийн цех, Засвар угсралтын цех зэрэг үйлдвэрлэлийн бүтцийн нэгжүүдийн удирдлагууд болон бусад бүтцийн нэгжүүд, хэлтэс албад, газрын удирдлагууд үндсэн чиглэл болон үйлдвэрлэлийн гүйцэтгэлтэй холбоотой мэдээлэл, энэ долоо хоногт гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн чиглэлээр хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлын үр дүн, явцын талаар мэдээлж шаардлагатай болон хүндрэлтэй байгаа асуудлаа танилцууллаа. 


"Цахилгаан эрчим хүчийг тогтвортой байлгахын тулд хүчдэл тохируулга, горим тохируулгын ажлын гэрээг яаралтай хийх шаардлагатай байна. Ингэснээр Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл бүрэн хүчин чадлаараа ажиллах болно. Энэ ажлыг цаг алдахгүй зайлшгүй хийх шаардлагатай байна. Хаягдлын аж ахуйд 18 мянган шоо метр булинга шахах насос захиалсан, энэ насосыг хүлээн авч суурилуулах гэх мэт томоохон ажлуудад анхааран ажиллаж байна. Нэн түрүүнд аюулгүй байдал Үндэсний чуулганы салбар хуралдаан Улаанбаатар хотод 09 дүгээр сарын 22-23-ний өдрүүдэд болж, нэгдсэн хуралдааныг Орхон аймагт Эрдэнэт үйлдвэрээс зохион байгуулна. Иймд хариуцсан бүтцийн нэгжүүд бэлтгэл ажлаа сайтар зохион байгуулаарай" гэж Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер Т.Батмөнх бүтцийн нэгжийн удирдлагуудад хэлэв.
Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний төгсгөлд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон: "Хоёр жил, хоёр сарын дараа уурхайчин хамт олныхоо дунд орж ирлээ. Уурхайчин хамт олонтойгоо мөр зэрэгцэн ажиллах болсондоо баяртай байна. Ажил хүлээлцэх үйл ажиллагаа үргэлжилж байна. Х.Бадамсүрэн захирал маань үйлдвэрлэлийнхээ бүхий л ажлын тайлан мэдээллээ өгч байна. Уул уурхайн салбарт нэн түрүүнд ХАБЭА маш чухал. Ослыг тэглэхийн тулд урьдчилан сэргийлэх ажил чухал байдаг. Иймээс хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлыг нэн түрүүнд тавьж, анхаарч ажиллана. Өөрөөр хэлбэл Осол, зөрчил-тэг, ашиг-хамгийн их, зардал-хамгийн байх ёстой. Мөн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахад худалдан авалтад илүү анхааран өртөг зардлаа хэмнэж ажиллана. Хөрөнгө оруулалтын чиглэлээр хийгдэж байгаа төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэн амжилттай хэрэгжүүлэн ажиллана. Бүтцийн нэгжийн удирдлагуудад өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг тогтмол харж, шаардлага хангахгүй тохиолдолд тайлбар авч хяналт тавих зарчмаар ажиллах болно" гэж мэдээлснээр шуурхай зөвлөгөөн өндөрлөлөө.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %