Эрдэнэт үйлдвэрийн барилгачид мэргэжлийн баяраа тэмдэглэв

Монгол Улсад Орчин цагийн барилгын салбар үүсч хөгжсөний 96 жилийг ойг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн Барилга засварын цехийн хамт олон мэргэжлийн баяраа үндэсний хэв шинж, өнгө төрх агуулсан “Барилгачин -2022” бэсрэг наадам зохион байгуулж тэмдэглэлээ. Өнгөрсөн амралтын өдөр анхдагчдын өлгий Булган хангайд  болсон бэсрэг наадмаар барилгачид хүчээ үзэн барилдаж, хурдан буянаа уралдуулж, цэц сорин харваж бас хуруудаж, мөн олс татаж аваргаа тодоруулсан байна. Хүчит бөхийн барилдаанд Автомеханизмын хэсгийн Тусгай зориулалттай автомашины жолооч О.Амартүвшин түрүүлж, Засвар, засал чимэглэлийн хэсгийн мастер Б.Пүрэвдорж үзүүрлэсэн юм. Харин уран барилдаантай бөхөөр Цахилгаан, шугам сүлжээ, металл хийцийн хэсгийн сантехникийн слесарь Ч.Бямбажав тодров. Хурдан морьдын уралдаанд 22 хүлэг шандас сорьсноос Засвар, засал чимэглэлийн хэсгийн дарга Б.Эрдэнэсайхны уясан, засал чимэглэлч Н.Бүүвэйгийн унасан хээр үрээ түрүүлж торгон жолоогоо өргүүлсэн бол Цахилгаан, шугам сүлжээ, металл хийцийн хэсгийн барилгын туслах ажилтан Н.Эрдэнийн уяж, сантехникийн слесарь Г.Бат-Эрдэнийн унасан хүрэн халзан  морь аман хүзүүдлээ.

Үндэсний сурын харваанд эрэгтэйчүүдээс Цахилгаан, шугам сүлжээ, металл хийцийн хэсгийн цахилгаанчин Д.Баярболд түрүүлж, Засвар, засал чимэглэлийн хэсгийн дарга Б.Эрдэнэсайхан, Үйлдвэр техникийн товчооны барилгын хяналтын инженер Г.Билгүүн нар удаалав. Эмэгтэйчүүдээс Барилгын хийц, бүтээцийн хэсгийн барилгын туслах ажилтан Г.Золзаяа нэгдүгээр байр эзэлж, Барилга, угсралтын хэсгийн засал чимэглэлч Г.Уранчимэг, Барилгын хийц, бүтээцийн хэсгийн барилгын туслах ажилтан Я.Дөлгөөн удаах байрт шалгарсан юм. Түүнээс гадна хуруудах тэмцээнд Барилга, угсралтын хэсгийн бетончин Б.Самдан ахлагчтай баг, Олс таталтын тэмцээнд Засвар, засал чимэглэлийн хэсгийн засал чимэглэлч М.Гэрэлмаагийн баг тус тус түрүүллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %