“Бид манлайлагч-2022” аян эхэллээ

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Засвар механикийн заводод “Бид манлайлагч-2022” аян өнөөдрөөс эхэллээ. Заводын үйлдвэрлэлийн чанар ба бүтээмжийг дээшлүүлэхэд нийт инженер техникийн ажилтнууд, “төмрийн дархчуул”-ын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн энэхүү аян 12-р сарын 05-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Инженер техникийн ажилтнууд өөрийн хэсгийн ажилтнуудыг удирдан чиглүүлж, зөв зохион байгуулан оноо цуглуулах аргачлалаар аянд оролцох бөгөөд онооны нийлбэрээр эрэмбэлэгдэн байр эзлэх юм. Ажлын байрны түвшинд харгалзах оноо нь 5С үнэлгээний түвшинг ахиулах, Саналын чанарт харгалзах оноо нь тухайн хэсгийн ажилтнууд нэг ба түүнээс дээш сайжруулалтын саналыг үйлдвэрийн газрын сайн саналын системийн программд бүртгүүлэн, ажлын байрандаа хэрэгжүүлэн үр дүнг тооцох, Төслийн ажилд харгалзах оноо нь ажлын байрны болон ажил гүйцэтгэх үеийн эрсдэлийг бууруулсан, нийгэм, эдийн засгийн үр өгөөж бүхий төсөлт ажлууд байх юм. Мөн удирдлагын манлайлал, бүтээлч санаачилга, хамт олныг удирдан зохион байгуулах чадварт үнэлгээ өгнө гэж Бүтээмжийн мэргэжилтэн Г.Эрдэнэдаваа мэдээллээ. 

    Аяны нээлтийн үеэр зарим удирдлагуудтай уулзаж санал сэтгэгдлийг нь сонслоо.  

Засвар механикийн заводын дарга Б.БААСАНСҮРЭН: 

-Бүтээмж нь зөвхөн ашиг орлого, санхүүгийн нөөц, хөрөнгийн тухай ойлголт биш. Өөрөөр хэлбэл санхүүгийн хүчин чадал ихтэй, техник технологийн нөөц сайтай, мөн ур чадвартай ажилтнуудын хүчээр бүтээмж бий болгож сайжруулалт хийдэг. Гэсэн ч материаллаг нөөц ашиглалт, үр ашгийг сайжруулах, хөдөлмөрийн зохион байгуулалтыг боловсронгуй болгох, тоног төхөөрөмжийн зөв сонголт, эрэлт, нийлүүлэлтийн урьдчилсан судалгаа, оновчтой шийдвэр зэрэг олон хүчин зүйлс бүтээмж дээшлүүлэхэд нөлөөлдөг. Байгууллагын амжилт, ололтын эх үүсвэр нь бүтээмж өндөртэй байх. Бүтээмжийн тасралтгүй өсөлтийг хангаснаар шинэ дэвшилтэт технологид хөрөнгө оруулах, инновацийг өргөн хүрээнд нэвтрүүлэх, ажиллагчдад хөдөлмөрлөх таатай  орчин бүрдүүлэх, өндөр цалин хөлс олгох бололцоо бүрдэнэ. Зардалд хэмнэлттэй арга туршлагууд ашигласнаар инновациар дамжуулан хүрсэн үйл ажиллагааны өсөлтийг цоо шинэ түвшинд хүргэх боломж нээгдэнэ. Иймд бид шинийг сэдэх байдлаа тасралтгүй сайжруулалтын арга барилтай хослуулбал өрсөлдөх чадвар улам бүр нэмэгдэнэ. Заримдаа бид энгийн арга барилаар шийдчихэж болох асуудалд боловсронгуй арга, технологи ашиглах гэж хичээх нь элбэг. Гэтэл энгийн бүтээлч аргачлалууд ашигласнаар хүссэн үр дүндээ хүрэх боломж бас байдаг. Энэхүү аян хүмүүст ажлаа илүү сайн гүйцэтгэх боломжийг олгоно. Соргог ухаан, сахилга бат, эмх цэгц хийгээд хэмнэлттэй байдалд суралцах болно. Тасралтгүй сайжруулах хүсэл тэмүүлэл, оюун санаа, сэтгэлгээний хандлагыг дэмжиж байгаагаараа чухал ач холбогдолтой аян юм. 
 

Цутгуурын цехийн дарга Бя.БАТ-ЭРДЭНЭ:

Ажлын байрны эмх цэгцийг хангах нь сайн удирдлагын баримтлах зарчим юм. Сахилга бат муутай удирдлага хамт олноос сайн чанарын бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ гарахгүй. Жижиг сайжруулалт эцэстээ мэдэгдэхүйц сайн чанар, зардлын хэмнэлт, бүтээмжийн өсөлтийг авчирдаг. Заводын хэсэг, товчоодын үйл ажиллагаанд олон процесс дамжин бий болох бүтээгдэхүүн, үйлчилгээний хувьд чанарыг баталгаажуулахын тулд процесс нэг бүр дээр стандарт тогтоож, хэвшүүлэлтийг хянах шаардлагатай. Стандарт мөрдөх нь доголдол, гологдол гарахаас урьдчилан сэргийлдэг. Үүнд ч энэ аяны ач холбогдол оршиж байгаа.  


Механик цехийн дарга Д.ГАЛБЯМБА:

Бүтээмж нь байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэхээс гадна, ажилтан бүрийн хөгжилд нөлөөлж байх учиртай. Бидний сайн мэдэх саналын систем бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг бол 5 сайн үйлс аргачлал нь эмх цэгц, сахилга батыг төлөвшүүлдэг. Харин дугуйлангийн аргачлал нь багийн ажиллагаанд суралцах боломжийг олгодог. Тэгвэл одоо бид дараагийн  үр дүнтэй аргачлалууд болох яг цагт нь систем, 5S, бенчмаркетинг,  Ре-инженеринг, 6 сигма зэрэг аргачлалуудыг эзэмших хэрэгцээ шаардлага тулгарч байна. Энэ удаагийн аян нь эдгээр аргачлалд суралцах боломжийг олгох юм. Зөвхөн ажил олгогч бүтээмжийн талаар өргөн ойлголттой байх бус бүх хүмүүст бүтээмжийн чанарыг ойлгуулж  хамтарч ажиллах нөхцөлөөр хангах нь чухал. Суралцах, багаар ажиллах, ёс суртахууныг дээшлүүлэх, сахилга бат төлөвшүүлэх, чанарын дугуйлан, саналын тогтолцоо зэрэг хүнтэй холбоотой ажиллагаанд тулгуурлан сайжруулалт хийх хөрс суурь бүрдэнэ. 


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %