“Эрдэнэт” цогцолбор дээд сургуулийн үйл ажиллагаа өргөжих үүд нээгдлээ

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх, ШУТИС-ийн харьяа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт” цогцолбор  дээд сургуулийн 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг ёсчилон Эзэн Чингис хааны иш хөргийг хүндэтгэн залах ёслолоор эхэлсэн хичээлийн шинэ жилийн нээлтэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх болон тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш нар, хамт олны төлөөлөл, оюутан, төгсөгчид оролцсон юм. 

Нээлтийн ёслолд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх хэлсэн үгэндээ, “Эрдэнэт” цогцолбор дээд сургууль өнгөрсөн хугацаанд шинжлэх ухаан, техник, уул уурхайн салбарт 12000 гаруй мэргэжилтэй боловсон хүчин сургаж бэлтгэснийг тэмдэглэхийн зэрэгцээ Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилчдын 56 хувь нь энэ сургуулийн төгсөгч байгаа нь бахархалтай хэмээн онцлов. Мөн “Эрдэнэт” цогцолбор дээд сургуулийн үйл ажиллагаа энэ хичээлийн жилээс улам өргөжиж байгааг дуулгасан юм. Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор “Эрдэнэт” цогцолбор дээр сургууль харьяандаа политехникийн коллежийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болжээ. Түүнээс гадна 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн МУИС-ийн Орхон аймаг дахь салбарын үйл ажиллагааг зогсоож, ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт” цогцолбор дээд сургуульд нэгтгэсэн байна. Түүнээс гадна 1375 айлын хотхон бүхий “Уурхайчин-1,2,3” хороолол дунд тус дээд сургуулийн харьяа дунд сургуулийн барилгын ажлыг энэ жилээс эхлүүлэхээр төлөвлөжээ. Тэрээр ийнхүү олон шинэ мэдээлэл хүргэсний дараа ирээдүйд Эрдэнэт үйлдвэрийг, энэ хотыг авч явах оюутан залууст хичээлийн шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлэв. 

2022-2023 оны хичээлийн жилд Олон улсын ISO 21001:2018 стандартын шаардлага хангасан боловсролын үйлчилгээ үзүүлж буй “Эрдэнэт” цогцолбор дээд сургуульд 160-аад хүүхэд элсэж, нийт 600 гаруй хүүхэд суралцахаар хичээлдээ орлоо. Өмнөх жилүүдтэй харьцуулахад Улаанбаатар хотоос болон бусад аймгаас элсэн суралцагчид эрс нэмэгджээ.    


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %