Зам тээврийн сайд Л.Халтар: Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ойн генетикийн төвтэй хамтран ажиллаж, төмөр замуудын дунд Ойжуулах анги байгуулна

     Зам тээврийн сайд Л.Халтар өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, тус үйлдвэрийн дэргэд байгуулсан Ойн генетикийн төвийн үйл ажиллагаа, Хаягдлын аж ахуйд хийж буй мод үржүүлэг, мод тарих ажлын явцтай танилцлаа. Тэрээр Улаанбаатар төмөр зам, Монголын төмөр зам, Зүүнбаян, Болд төмөр Ерөө гол, Тавантолгойн төмөр зам зэрэг говийн бүсэд баригдаж буй шинэ төмөр замуудын удирдлагуудын хамт хүрэлцэн ирж, Ойн генетикийн төвийн мэргэжилтнүүдтэй санал солилцсон. Уулзалтын эхэнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа, Ойн генетикийн төвийн дарга Я.Ариунзул нар төвийн үйл ажиллагаа, зорилго зорилтоо  дэлгэрэнгүй танилцуулав.  

Энэ үеэр Зам тээврийн сайд Л.Халтар “Ер нь говийн бүсэд баригдаж буй төмөр замууд, одоо ашиглаж буй төмөр зам дагуух цөлжилтийн асуудал хүнд байгаа. Тиймээс бид энэ чиглэлээр цаг алдалгүй үр дүнтэй ажиллах ёстой. Харин Эрдэнэт үйлдвэрийнхний санаачилга цагаа олсон чухал ажил болжээ.  Олон жил улсынхаа төсвийн цоорхойг Эрдэнэт үйлдвэр нөхөж, Монголчуудыг тэжээж ирсэн. Энэ өгөөжтэй уулын баялгийг экспортын бүтээгдэхүүн болгож, орлогоос нь тодорхой хөрөнгө оруулалт гарган Ойн генетикийн төв байгуулан ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэрийн хамт олонд туйлын талархалтай байна. Бид өмнө нь  мод тарина гэхээр ойгоос хамгийн залуу модыг авчраад тарина гэсэн төсөөлөлтэй байсан. Тариад, маргааш нь мартдаг том дутагдалтай байлаа. Тэгвэл одоо ойгоос мод зөөдөг биш үрээр нь яаж тарьж, Монгол орны газар нутгийг хэрхэн ойжуулж, цөлжилтөөс хамгаалахад зориулах вэ гэдэгт энэхүү Ойн генетикийн төв чухал ач холбогдол үзүүлэх юм байна гэдгийг өнөөдөр харлаа. Тодорхой хугацааны дараа Монгол Улс ногоон улс болно гэдэг Ерөнхийлөгчийн том зорилт яриа төдий биш бодит ажил хэрэг болж, удахгүй ойгоос бус үржүүлгийн газраас үр авчирч, мод тарих сайхан боломж энд бүрдсэн байна. Иймд Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ойн генетикийн төвтэй хамтран ажиллаж, төвийн мэргэжилтнүүдээс зааварчилгаа зөвлөмж авна. Түүнчлэн төмөр замын байгууллагуудын дунд хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж, Ойжуулах анги байгуулах боломж нөхцөлийг судалж үзнэ. Ингэснээр тэнд ажиллах мэргэжилтнүүдээ энэ төвд сургаж, туршлагажуулан ирэх хавраас ойжуулах ангийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ” гэж онцоллоо. 


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %