УХААЛАГ, ЗӨӨВРИЙН ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ СУУРИЛУУЛЖЭЭ

М.Балжинням
Сэтгүүлч
УХААЛАГ, ЗӨӨВРИЙН ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ СУУРИЛУУЛЖЭЭ

Эрдэнэт үйлдвэрийн Автотээврийн цехийнхэн Ил уурхайн 8а овоолгын орчимд 75 м3-ын багтаамж бүхий бүрэн автомат буюу ухаалаг, зөөврийн шатахуун түгээх станц суурилуулжээ. Ингэснээр, Ил уурхайд тээвэрлэлт хийж буй автомашины сул гүйлтийг бууруулж, нэгж автомашин бүрийн өдрийн  бүтээмжийг дээшлүүлэх боллоо. 

Автотээврийн цехийн технологийн тээвэрт нийт 34 ширхэг БелАЗ-75131 загварын автомашинаар уулын цул тээвэрлэх үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Өдөрт 12-16 ширхэг хүнд даацын өөрөө буулгагч БелАЗ-75131 автомашин Ил уурхайн 8а овоолгын чиглэлд хөрс, балансын бус хүдэр тээвэрлэж байна.

Тус автомашинууд шатахуун цэнэглэхийн тулд Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх агуулахын дэргэд байрлах 50 м3-ын багтаамжтай шатахуун түгээх станцаас хоногт 2 удаа цэнэглэлт хийдэг бөгөөд үүнд 14.4км сул явалт зарцуулдаг байв. Харин энэ сарын 10-ны өдрөөс Ил уурхайн дэргэд зөөврийн шатахуун түгээх шинэ станц байрлуулж, ашиглалтад оруулснаар тээврийн авто машины сул явалтыг багасгаж,  сард 50 сая гаруй төгрөгийн эдийн засгийн хэмнэлт хийх боломж бүрдүүллээ.

У.Цэрэнбат
Зурагчин

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.