ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР “ИХ ЗОГСОЛТ” ХИЙХ БЭЛТГЭЛЭЭ ӨНДӨР ТҮВШИНД ХАНГАСНЫГ ОНЦЛОВ

Эрдэнэт үйлдвэр жил бүр нөөцгүй техник тоног төхөөрөмждөө зуны дулаан цагт иж бүрэн  засвар үйлчилгээ хийж, бүтэн жилийн үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор “Их зогсолт” хийдэг. Энэ жилийн  “Их зогсолт”-ыг энэ сарын 22-оос 24-ний хооронд 48 цагийн хугацаанд үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Одоогийн байдлаар,  бэлтгэл ажил өндөр түвшинд хангагдаж буйг “Их зогсолт”-ын бэлтгэл хангах ажлын хэсгийн штаб өнөөдрийн сүүлийн хуралдаанаараа дүгнэлээ. Штабын сүүлийн хуралдаанд холбогдох цех нэгжүүд мэдээлэл хийж, ажиллах хүч болон шаардлагатай сэлбэг тоног төхөөрөмжийн хангалт хүндрэлгүй байгааг онцлов. Ойрын хугацаанд  зарим нэр төрлийн  сэлбэг материал нийлүүлэгдсэнээр хангамжтай холбоотой ажил дуусах юм байна. Өөрөөр хэлбэл, бэлтгэл ажилд үйлдвэрийн Бараа, материал худалдан авах ажиллагааны хэлтэс санаачилгатай, шуурхай ажиллаж, “Их зогсолт”-ыг ямар нэг хүндрэл бэрхшээлгүй хийх боломжийг бүрдүүлсэн байна.

Жил бүр “Их зогсолт”-ын ажилд сэлбэг материалын хангамж, нийлүүлэлт чухал асуудал болсоор ирсэн. Тэгвэл энэ удаа дээрх чиглэлийн бэлтгэл ажил 100 хувь  биелж байгааг Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг ярилаа. Одоо хөдөлмөрийн аюулгүй байдлын хамгаалах хэрэгслээр хангах, ажлын байрны хэмжилт зэрэг ажлууд хийгдэж байгаа аж.        

“Их зогсолт”-ын ажилд Баяжуулах үйлдвэр, Цахилгааны цех, Дулааны цахилгаан станц, Ус хангамжийн цех, Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехүүд голлох үүрэгтэй оролцдог бол Засвар механикийн завод, Барилга засварын цех, Барилга угсралтын цехүүд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Эдгээр цех нэгжүүд өөрсдийн чиг үүргийн дагуу бэлтгэл ажлаа бүрэн хангаж, хүн хүч, техник төхөөрөмжөө хуваарилан их засвар эхлэхэд бэлэн болжээ.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %