Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид шинэхэн Хөдөлмөрийн баатраа хүндэтгэл бахархал дүүрэн угтлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Хоохорын Бадамсүрэн Хөдөлмөрийн баатар цол өчигдөр хүртсэн. Монголын Эрдэс баялгийн салбарын хөгжлийн төлөө 42 жилийн цуцалтгүй хөдөлмөрөө зориулж, төрдөө өндөр үнэлэгдсэн түүнийг Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид нь өнөөдөр ёслол төгөлдөр, хүндэтгэл бахархал дүүрэн угтлаа. Эрдэнэт хотын үүд болох “цагаан хаалга”-н дээр үйлдвэрийн газрын удирдлагын багийнхан, уурхайчдын төлөөлөл алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү, орос ажилчдын төлөөлөл өөрийн заншлаар давс талхаа дэлгэн тоссон юм.

Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер Т.Батмөнх Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэж ирсэн Ерөнхий захиралдаа баяр хүргэж, улам их амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөв. Мөн гэр бүл, үр хүүхдүүдэд нь сайн сайхныг хүсэхийн ялдамд Эрдэнэтийн Овоо, Булган хангай уурхайчин хамт олныг өнө мөнхөд ивээж байхын ерөөл дэвшүүллээ. Харин үйлдвэрийн бүсэд уурхайчид Ерөнхий захирлаа, шинэхэн Хөдөлмөрийн баатраа зам эмжин тосож, гар даллан баяр хүргэж, дуу хууртай угтсан юм. Эрдэнэт үйлдвэрээс төрсөн долоон Хөдөлмөрийн баатар отгон баатраа тосон авч, эгнээндээ нэгтгэн алхсан нь уурхайчдын сэтгэлийг огшоосон. 

Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын гурван үеийн төлөөлөл болох Хөдөлмөрийн баатар Д.Жигмэдцэрэн, Баяжуулах үйлдвэрийн Дулаан агааржуулалтын хэсгийн машинч Н.Баяржаргал, Залуучуудын холбоон дарга Г.Чимэдлхам нар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Хоохорын Бадамсүрэнд хүндэтгэл үзүүлж үг хэлэхдээ уулын баяжуулах үйлдвэрээ Улсын баатар болгосон, удам дагасан уурхайчдадаа ирээдүй бэлэглэсэн Танд баяр хүргэе гээд аранзал залуу насныхаа ид хаваа гайхуулж яваа залуус бид баатрын цувааг таслахгүйг эрхэмлэн хичээж ажиллах болно. Уурхайчин залуусын зүрхэнд, тархинд Эрдэнэт үйлдвэрийн маань ирээдүй, хувь заяа зураастай байдаг шүү хэмээн онцлов. 

Энэ үеэр Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат баяр хүргэж, үг хэлэхдээ “Одоогоос яг жилийн өмнө Монгол түмний бахархал, их итгэл найдвар Эрдэнэт үйлдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж Монгол Улсын баатар цолоор шагнасан. Өнөөдөр ойн дээр нь Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэнд нийт Эрдэнэтчүүдийнхээ нэрийн өмнөөс баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Баялаг бүтээгч уурхайчдынхаа нөр их хөдөлмөрийн үр шимээр 900 гаруй мянган айл өрх, 120 гаруй мянган аж ахуй нэгжийн хэрэглээний зардал болох цахилгаан, дулаан, усан хангамж, хогны төлбөрийг Эрдэнэт үйлдвэр хариуцан ажилласан. Энэ нь 1.1 их наяд төгрөг болсон. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэр улс, орон нутгийн төсөвт 1.2  их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн нь түүхэн дээд амжилт байлаа. Эрдэнэт хотын бүтээн байгуулалт бүхэнд уурхайчдын хувь нэмэр шингэснийг дуулгахад таатай байна. Та бүхэндээ гүн талархал илэрхийлье” гэв.

Харин шинэхэн Хөдөлмөрийн баатар Х.Бадамсүрэн уурхайчин хамт олондоо хандаж, чин сэтгэлийн талархал дэвшүүлсэн юм.   
-Миний 42 жилийн хөдөлмөр зүтгэл, ажлын үр дүнг төр засаг үнэлж, өндөр цол, гүн хүндэтгэл хүртээсэн. Өнгөрсөн хугацаанд намайг тал бүрээс дэмжиж, хөгжүүлсэн үе үе хамтран зүтгэгч, ажилчдадаа, гар ганзага нийлсэн нийт уурхайчдадаа чин сэтгэлийн талархал дэвшүүлж, баярласнаа илэрхийлье! Эргээд бодоход 1980 онд Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийн оюуны ширээнээс төрийн яаманд, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт ажиллаж байсан цаг мөч саяхан мэт санагдаж байна. Энэ үед монголын жоншны салбар дэлхийд данстай болж, Монгол улс жоншны үйлдвэрлэл, экспортоор дэлхийд айргийн тавд багтдаг болсныг дурсахад сайхан байна. Монгол Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдэлд 12 жил ажилласан. 10-аад аймгийн нутаг дэвсгэрт жонш, алт, мөнгө, нүүрс, полиметаллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, үр ашгийг нь нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулж байлаа. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн менежментийн багийг ахалж, боловсруулалт дээшилэхэд бүтээгдэхүүн ямар үнэ цэнтэй болдгийг мэдэрсэн цаг үе байлаа. Дараа нь Өмнийн цэнхэр говийнхоо ард иргэдийн итгэлийг хүлээж УИХ-д дөрвөн жил ажиллахдаа 30 жил яригдаж, гацсан Тавантолгой, Оюутолгойн ажлын хэсгийг ахалж хөдөлгөсөн нь өнөөдөр үр дүнгээ өгч байна. Сүүлийн зургаан жил Эрдэнэт үйлдвэртээ, эрхэм уурхайчин та бүхэнтэйгээ их үйлийг бүтээхээр хичээн зүтгэж байна. Эрдэнэт үйлдвэрийн 7000 гаруй ажилчид миний хамгийн ойр дотны хүмүүс. Та бидний хөдөлмөрийн үр дүн жилээс жилд дээшилж байгаад баяртай байна. Энэхүү баярт мөчийг тохиолдуулан эрхэм уурхайчдадаа чин сэтгэлийн талархал, гүн хүндэтгэлээ илэрхийлье!” гэв.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Бадамсүрэн 2022 оны эхний хагас жилийн ажлын үр дүнгийн урамшуулал болох 1 сая төгрөгийг үйлдвэрээр овоглосон 10 мянга гаруй ажилчдадаа тэгш хүртээсэн нь энэ өдрийн бас нэгэн гэнэтийн бэлэг байлаа. Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид өнөөдөр баяр, бахдалаар дүүрэн Монгол Улсын баатар үйлдвэрийнхээ нэг жилийн ойг тэмдэглэж байна.   


Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %