Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын эрүүл мэндийн үзлэг ирэх Даваа гаригт эхэлнэ

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын 2022 оны урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэг оношилгоо энэ сарын 4-ний өдөр буюу ирэх Даваа гаригт эхэлнэ. Үзлэгтэй холбоотой бүх бэлтгэл ажил бүрэн хангагдаж буйг “Эрдэнэт медикал” эмнэлгийн үйл ажиллагаа хариуцсан орлогч Л.Туул мэдээллээ. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн газарт харьяалагддаг ахмадууд, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон ажилтнууд болон нийт ажилтнуудаа эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамруулахад шаардлагатай тоног төхөөрөмж, урвалж бодис зэрэг материалууд бэлэн болжээ. Түүнчлэн байгалийн үзэгдлийн улмаас эвдрээд байсан комьпютер томографийн төхөөрөмжийг засварлаж, хэвийн горимд оруулсныг онцлов. Ингэснээр энэ удаагийн үзлэгт багтсан 18 багц шинжилгээ оношилгоо ямар нэг хүндрэл, хүлээгдэлгүй хийгдэх боломжтой болсон байна. 2022 оны урьдчилан сэргийлэх үзлэгт Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд 18 багцаас сонголт хийж хамрагдана. Үзлэг шинжилгээнд эхний ээлжинд Эрдэнэт үйлдвэрээс гавьяаны амралтдаа гарсан алдар гавьяатнуудыг хамруулах юм. Харин цехүүд нийт ажилтныхаа тоонд харьцуулан, тухайн өдөрт үзлэг шинжилгээнд хамрагдах 50 ажилтныг бүрдүүлж байгаа аж.  Ажилтнууд сонголт хийхдээ тухайн хүн өөрийн биед ямар нэг зовиургүй, эмчийн заалтгүй бол MRI, томограф аппаратыг аль болох сонгохгүй байхыг зөвлөлөө.    

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04-р сарын 06-ний өдрийн 138-р тогтоолын дагуу “Эрдэнэт медикал” эмнэлгийн өмчийн хэлбэрийг өөрчилж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүрэлдэхүүнд төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг болгон ажиллуулахаар шийдвэрлэсэн. Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, Магадлан итгэмжлэлийн батламжаа гардан авсан тус эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.  

“Эрдэнэт медикал” эмнэлэг нь эрүүл мэндийн даатгалаар урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж, тухайн байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр багц гарган танилцуулж байна. Одоогоор Дархан Төмөрлөг, Хөтөлийн Цемент шохойн үйлдвэр ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар хүсэлтээ өгчээ. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %