“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн онц төгсөгчид Эрдэнэт үйлдвэрт ажиллах батламж гардлаа

     Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улирлын 23 дахь төгсөлтийн “Эрдмийн баяр” боллоо. “Эрдмийн баяр”-т “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх болон үйлдвэрийн газар хэлтэс, цех нэгжийн удирдлагууд, тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд,  Хүндэт профессорууд болон багш ажилтан, оюутан сурагчид оролцлоо.  

Ёслолын ажиллагааг тус сургуулийн захирал, доктор Д.Зоригтхүү нээж, өнгөрч буй хичээлийн жилийн амжилт ололт, ахиц дэвшлийг тэмдэглэхийн зэрэгцээ нийт төгсөгчдөдөө баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хувьд өнгөрсөн хичээлийн жил түүхэн хөгжлийн жил байв. Ахлах сургуульд анх удаа 9-р ангид элсэлт авч, төгсгөн суурь боловсролын гэрчилгээ олгож буй бол Кембриж хөтөлбөр хэрэгжүүлэх зөвшөөрөл, Чанарын менежментийн олон улсын стандартыг баталгаажуулсан нь сургалтын үйл ажиллагаанд нэгэн шинэ хуудас нээснийг Д.Зоригтхүү захирал хэлсэн үгэндээ онцолсон. 2021-2022 оны хичээлийн жилд тус сургуулийн Ахлах сургуулийг 53 сурагч, уул уурхайн дээд мэргэжлээр 51 оюутан бакалавр, ахисан түвшний сургуулийг 15 оюутан магисрын зэрэгтэй тус тус төгсөж байна.  

Төгсөгчдөд суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэх болон бакалавр, магистрын зэрэг, цолыг тус сургуулийн Сургалт хариуцсан орлогч, доктор Н.Манчук, Суурь боловсролын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Л.Наранцэцэг, Сргалтын албаны дарга, доктор, дэд профессор Д.Болор-Эрдэнэ нар хүндэтгэлтэйгээр гардуулан, цаашдын ажил хөдөлмөрийн гараанд өндөр амжилт хүслээ. Мөн 3.2-оос дээш үнэлгээний голч дүнтэй төгсөж буй онц төгсөгч оюутнууд уламжлал ёсоор Эрдэнэт үйлдвэрт ажиллах эрхийн батламж гардлаа. Энэ хаврын төгсөлтөөр Мэдээллийн технологи ангийн М.Амарзаяа, Т.Буянхишиг, Б.Батхүлэг, Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн ангийн А.Даржаа, Б.Чойжамц, Уул уурхайн ашиглалтын технологи ангийн Д.Бямбарагчаа, Б.Сэргэлэн, Ашигт малтмалын баяжуулалтын технологи ангийн төгсөгч Б.Тунгалаг, Б.Гоёцэцэг нарын 9  оюутан сургуулиа онц төгсөж, зууны манлай үйлдвэрийн ажлын урилга хүлээн авав. Батламжийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх гардуулсан юм.  

Түүнчлэн ШУТИС-ийн  “Шилдэг төгсөгч”-өөр Мэдээллийн технологи хөтөлбөрийн төгсөгч М.Амарзаяа тодорч, захирал Д.Зоригтхүүгээс шагналаа гардаж авлаа. “Эрдмийн баяр”-ын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа багш шавийн баяр бахдал, амжилт урмын үгээр  дүүрэн байж, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийнхаа сүлд дууг хамтдаа дуулж, гэгээн дурсамж бүтээсэн цаг мөч үлдээлээ.  


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %