Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийн нээлтэд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллах үеэрээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгуулсан Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийн нээлтийн ёслолд оролцлоо. Түүнийг дагалдан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нарын албаны хүмүүс ажиллаж, Монголд анх байгуулагдсан Ойн генетик нөөцийн төвийн үйл ажиллагаатай танилцав. 

Дэлхийн дулааралтай холбоотой цөлжилт эрчимтэй явагдаж буй энэ эрин үед нэн ховор, ашигт, модлог ургамлын үрийн санг бүрдүүлэх зорилгоор Эрдэнэт үйлдвэр Ойн генетик нөөцийн төвийг байгуулсан. 1000 тонн үр агуулах багтаамжтай энэхүү төвд модлог ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалахаас гадна in-vitro, ex-vitro орчинд модлог ургамлыг эд эсийн аргаар үржүүлэх юм. Ойн салбарын орчин үеийн энэ байгууламж нь үрийн лаборатори, биотехнологийн лаборатори, хорио цээрийн лаборатори болон үр, мөчир, тарьц суулгац хадгалах агуулах, хүлээн авах, гүн хөлдөөх хэсэг, ургуулангийн, техникийн, ажлын өрөө, уулзалтын танхим гэсэн хэсгээс бүрдэж байна. Энд модлог ургамлын сан үүсгэж хадгалах, үрийн чанар, биотехнологийн судалгаа хийхээс гадна ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд нээлттэй үйлчилж, үр, мөчир, тарьц, суулгац худалдаалах, модлог ургамал тарьж ургуулах талаар сургалт, уулзалт байнга зохион байгуулах юм. Энэ чиглэлд Эрдэнэт үйлдвэрийн мэргэжилтнүүд Шинжлэх ухааны академийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж байгаа нь онцлог юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг шинжлэх ухааны үндэстэй өрнүүлж, хөгжүүлэх суурийг Эрдэнэт үйлдвэр тавьж байгаад баяртай байна гээд, “Байгаль эх дэлхийгээ хамгаална гэдэг тогтвортой хөгжлийн үндэс юм. Бидний үр хүүхэд эндээс үр, суулгац авч зуу зуун жил мод тарина. Гайхамшигт түүхийг бүтээж байгаа, Монголд ногоон хувьсгалыг эхлүүлж байгаа Улсын баатар Эрдэнэт  үйлдвэрийн баялаг бүтээгчдэдээ баярлалаа” хэмээн чин сэтгэлийн талархал дэвшүүллээ. 

Энэ үеэр албаны зарим хүмүүстэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.СОДБААТАР:

-Байгаль дэлхийн ойн нөөцийг нэмэгдүүлэх, уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилж, эхлүүлэхдээ ойн салбарыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, энэ салбарын мэргэжлийн суурь асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулсан. УИХ-ын хаврын чуулганаас Ойн агентлаг төрийн захиргааны байгууллага байгуулах шийдвэр гарлаа. Монгол Улс анх удаа олон улсын стандартад нийцсэн Ойн генетик нөөцийн төвтэй болж байна. Ингэснээр цөлжилтийн улмаас өдрөөс өдөрт устаж байгаа маш олон модлог, бутлаг ургамлын гене банк энд бүрдэж байна. “Тэрбум мод”-ны ажил олон жил шинжлэх ухаанчаар үргэлжлэх үндэс суурь тавигдаж байгаад үнэхээр баяртай байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн үүссэнээс хойших анхны том амжилт. Эрдэнэт үйлдвэрийнхэндээ баяр хүргэе! 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.БАДАМСҮРЭН: 

-Эрдэнэт үйлдвэрийн бүх үйл ажиллагаа судалгаа, шинжлэх ухааны ололт амжилтад суурилж явагддаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн Монголчуудын хувьд шинэ ажил. Бид үүнийг жинхэнэ агуулгаар нь, шинжлэх ухаанч байр сууринаас хэрэгжүүлэхийг хичээж байгаа. Том ажлыг зөв эхлүүлж гэмээнэ цаашдын зам харгуй нь дардан байдаг. Тэр утгаараа бид Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийг байгуулж ашиглалтад орууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн санаачилсан ажлынхаа эхлэлийг харж, үр дүнг үзэх гэж Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Монголын ойн салбарын магнат эрдэмтэд, академичид ирсэн байна. Бид Шинжлэх ухааны академитай хамтран Ойн инновацийн “Эрдэнэт” парк байгуулахаар зорьж байна. Цаашид хөрсний биотехнологийн төв, бүрэн автомат мод үржүүлгийн газар байгуулна. Мөн сургалт, эрдэм шинжилгээний зөвлөгөөн зохион байгуулах “Ногоон хөгжил” төв гэсэн хэсгээс агро хөгжлийн цогцолбор маань бүрдэх юм. 

ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Ойн нөөцийн хамгааллын салбарын дарга, доктор Б.УДВАЛ: 

-Монгол орныг ойжуулах, нөхөн сэргээхэд шинжлэх ухааны үндэстэйгээр үр бэлтгэх, бэлтгэсэн үрээ стандарт шаардлагын дагуу хадгалах, сортлох, ургах чадвартай, сайн чанарын үрээр ард иргэд, аж ахуйн нэгжийг хангах боломж бүрдэж байна. Манай хүрээлэн Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвд үрийн лаборатори байгуулах, агуулахуудыг стандартын дагуу тохижуулах, тоног төхөөрөмж сонгоход зөвлөмж чиглэл өгч хамтран ажилласан. Цаашид ойжуулалт, нөхөн сэргээлтийн чиглэлээр олон улсын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, шинэ залуу ажилтнуудыг сургах чиглэлд хамтарч ажиллана.

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг “Шар тал” хэмээх газарт Эрдэнэт үйлдвэр Мод үржүүлгийн газар байгуулах төлөвлөлттэй биечлэн танилцсанаар энэ удаагийн ажлын айлчлал өндөрлөнө. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %