УУРХАЙЧИН БҮСГҮЙЧҮҮДИЙН УРЛАСАН БУРХАН БАГШИЙН ЗЭЭГТ НААМЛЫГ ШҮНШИГЛЭЖ, ЗАЛЛАА

     Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15, Бурхан багшийн их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг бурхан шашны сүм хийд, лам хуврагууд сүсэгтэн олны сайн сайхны төлөө ном хурж, булт олноороо буян номын үйлсэд шамдахыг уриалдаг. Энэхүү дэг жаягийн дагуу Орхон аймгийн "Бурхан багшийн сэрэг дүр" орон нутгийн өмчит их шүтээн цогцолбор, Жалданжанчүвлин хийдэд ард олны тусын тулд буян номын үйл ажиллагаа боллоо. Үүний хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн ажилтан, Монгол Улсын "Уран хатгамалч" С.Саранцэцэг тэргүүтэй Чанарын хяналтын хэлтсийн ажилтан О.Жаргал, ҮААЦ-ийн ажилтан Ё.Энхмаа, Соёл, урлагийн цогцолборын ажилтан Ч.Сарантуяа нарын дөрвөн уурхайчин бүсгүйн урласан Бурхан багшийн дүр бүхий зээгт наамлыг шүншиглэж, адисаллаа. Бурхан багшийн дүрийг хоёр шавийн хамт зээгт наамлаар урласан тус бүтээлийг уурхайчин бүсгүйчүүд зургаан сарын турш урлаж, 2019 онд тус хийдэд гардуулж өгч байжээ. Цар тахлын хорио цээртэй холбоотойгоор ийнхүү 2 жилийн дараа сүсэгтэн олонд толилуулж, шүншиглэж залж байгааг бурхан бүтээгч Ч.Сарантуяа ярилаа. Тэд энэхүү бүтээлдээ ажлаас бусад бүх цаг зав, сэтгэл оюунаа зориулж, энэ ажлын ард гарахад тусалж дэмжсэн гэр бүл, найз нөхөд, хамт олондоо талархсанаа илэрхийллээ. Энэхүү Бурхан багшийн дүр бүхий зээгт наамал нь бурхан урлаач уурхайчин бүсгүйчүүдийн зургаан том бүтээлийн хоёр дахь нь юм байна. Бурхан урлаач бүсгүйчүүд анх "Цагаан дарь эх" бурхан бүтээж, Эрдэнэт үйлдвэртээ бэлэглэж байсан юм. Зээгт наамлын онцлог нь торгон дээр торгоор зурах нарийн чимхлүүр ур чадвар шаарддаг ажээ. Бурхан багшийн зээгт наамлыг шүншиглэх ёслолд Орхон аймгийн Соёл, урлагийн газрын дарга А.Уранчимэг, Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Засаг дарга Б.Баасансүрэн, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон, Соёл, урлагийн цогцолборын дарга Б.Баттулга нарын албаны хүмүүс, сүсэгтэн олон оролцож бурхан бүтээгч бүсгүйчүүдэд баяр хүргэв. Мөн энэ үйл ажиллагаанд зориулж, мандал өргөж, бурхан бүтээсэн бүсгүйчүүдэд Жалданжанчүвлин хийдийн зүгээс талархал гардууллаа. Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан нийт сүсэгтэн олонд буян хишиг арвижих, 1000 удаа тарни уншиж, гороо эргэж, мандал өргөх Маналын дончид ном хурж, нийт хүн зон, хамаг амьтны сайн сайхан, барцадгүй, амар мэнд байхын ерөөл айлтгаж байгааг хийдийн Хамба лам Д.Мөнхтогоо онцлон ярилаа. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
1

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %