Долоон бурхан од тахих ёслол боллоо

     Зуны тэргүүн сарын шинийн 9-ний билигт сайн өдөр Эрдэнэт хотын төв цэнгэлдэх хүрээлэнгийн өмнөх задгай талбайд Долоон бурхан од тахих ёслол боллоо. Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  хоёр жилд нэг удаа долоон бурхан од болон “Эрдэнэт мандал” овоогоо тахидаг уламжлалтай. 
Том дэлгэцэд Жонон, Алтай, Хөсөгтөн, The hu, Уухай хамтлагийн  “Ариун дагшин”, “Монгол онгод”,”Чингисийн аялгуу”, “Морьтон Монгол”,  “Өвгөдийн захиас”, Онгодын дуулал, Жаран цагаан адуу, Уухай зэрэг дуунууд нүргэлэн эгшиглэж байв. Ая эгшиг аядуу намуухан болоход тэнгэрийн долоон бурхан одоо тайх зан үйл эхэлсэн юм. Долоон бурхан оддыг тахих зан үйлийг нээж, хүрэлцэн ирсэн зочид, сүсэгтэн олонд хандан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын хамтын ажиллагаа нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц. Бат-Энх үг хэлэв. Тэрбээр “Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол түмэн долоон бурхан оддыг шүтэн дээдэлж, тэнгэр лусаа баясган буян хишиг, ажил үйлс, зам мөрөө даатгаж цай сүү, идээ будааныхаа дээжийг өргөж ирсэн түүхэн уламжлалтай.  Бидний үйлс бүтээл өөдрөг, улс орон маань өнгөлөг, уурхайчин хамт олон маань эв нэгдэлтэй байгаа нь од эрхэсийн учрал тохиол, тэнгэр тэтгэсний үр шим биз ээ. Хүмүүн бид шим ертөнцийн бүтээл бөгөөд эцэг тэнгэр, эх газрын үр сад. Аливаа үйлийн хишиг буян нээгдсэн зуны тэргүүн, илүү сарын лусын буулттай, Дашнямтай билэгт сайн энэ өдөр Та бид эртний уламжлалаа дээдлэн долоон бурхан одондоо эрүүл мэнд, ажил үйлс, хойчийн сайн сайхныг даатган залбирч тайж байна. Энд хуран цугласан сүсэгтэн олны  ажил, амьдрал өөдөө байж, амжилт бүтээлийн гал бадамлаж, төр түвшин, түмэн олон амгалан, хүн бүр, гэр бүл бүхэн дэвжин дээшлэхийн өлзий ерөөл бүрдэх болтугай!” хэмээв. Дараа нь лам хуврагууд Итгэл, Ганданлхавжаа, Жанлавцогзол зэрэг ном айлдан даллага авав. Түүнчлэн долоон бурхан одны тахилын судар уншиж, сүсэгтэн олон идээ будааныхаа дээжийг тэнгэр хангайдаа өргөснөөр энэхүү шашин соёлын зан үйл өндөрлөлөө.


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %