“Эрдэнэт медикал” эмнэлэг Магадлан итгэмжлэлийн батламжаа хүлээн авлаа

      Эрдэнэт медикал эмнэлэг эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл болон Магадлан итгэмжлэлийн батламжаа өнөөдөр хүлээн авлаа. Мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах энэхүү тусгай зөвшөөрөл болон Магадлан итгэмжлэлийн батламжийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд гардуулав. Тэрээр энэ оныг “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”-ний жил болгон зарласан талаар мэдээлж, эмч ажилчдадаа, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах гэгээн үйлст нь амжилт хүслээ. Уг ёслолд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг , Орхон аймгийн Засаг дарга  С.Батжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх болон албаны бусад хүмүүс оролцлоо. 

      “Эрдэнэт медикал” эмнэлгийн үйл ажиллагааг зүгшрүүлж, амжилттай ажиллуулж ирсэн хамт олны санал санаачилгыг Засгийн газраас дэмжин судлаад төрд, үйлдвэрийн харьяанд шилжүүлэх шийдвэр гаргасан. Эрдэнэт медикал эмнэлгийнхэн үйлдвэрийн 7000 ажилтан, ахмадууд, МШӨ-ний улмаас групп тогтоолгосон 10 мянган ажилтан, тэдгээрийн гэр бүл нийт 20 мянган иргэн, мөн бүс нутгийн иргэдэд эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлнэ. Монгол улсдаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, үйлчилгээний соёлоор жишиг загвар болохуйц эмнэлэг байх ёстой. Иймээс эрүүл мэндийн үйлчилгээг улсын хэмжээнд хүргэх том хариуцлага бид бүхнийг хүлээж байна. Бид үүрэг хариуцлагаа ухамсарлан сайн ажиллах болно” хэмээн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцлов. 

      Хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Эрдэнэт үйлдвэрийн харьяанд очсон тус эмнэлгийн талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээс тодруулахад, “Энэ эмнэлгийг тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн удирдлагаар ажиллаж байсан албан тушаалтан Монгол Улсын хууль дүрмийг зөрчин хувийн хэвшилд олон жилийн хугацаатай хувьчилж шилжүүлсэн байдаг. Үүнийг эрх бүхий байгууллага нягталж шалгаад Монгол Улсын хэд хэдэн хууль зөрчсөнийг тогтоож энэ шийдвэрийг буцаах шийдвэр гаргасныг та бүхэн мэднэ. Тэгээд энэ эмнэлгийг төрд буюу Эрдэнэт үйлдвэрийн мэдэлд шилжүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын түвшинд цаашид “Эрдэнэт медикал” эмнэлгийг хэрхэн ажиллуулах талаар судалж ярилцлаа. Энэ эмнэлгийн үйл ажиллагаа жигдэрсэн, ажлын арвин туршлагатай боловсон хүчний нөөцтэй, техник технологи сайтай, барилга байгууламж дэд бүтэцтэй нь онцлог. Тиймээс бид энэ эмнэлгийн хүрсэн түвшнийг алдагдуулж болохгүй гэж үзсэн. Тэгэхээр төр хүрсэн түвшнээс нь үйл ажиллагааг нь сайжруулж авч явах ёстой гэсэн зарчмыг барьсан. Нөгөө талаар тус эмнэлгийг хүлээн авах үед эмч ажиллагсадтай уулзалт хийсэн. Энэ үеэр эмнэлгийн эмч ажилчдаас Эрдэнэт үйлдвэрийн харьяанд үйл ажиллагаа явуулах талаар судалгаатай санал хүсэлт гаргаж байлаа. Энэ бүх нөхцөлийг харгалзан “Эрдэнэт медикал” эмнэлгийг шинэлэг бүтцийн удирдлагаар хангах шийдвэр гаргаад ажиллаж байна. Учир нь Монгол Улсын Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн харьяанд авах шийдвэр гаргасан. Ингэхдээ Эрүүл мэндийн яам бодлого үйл ажиллагааг нь хариуцна. Өөрөөр хэлбэл санхүү хөрөнгийн тухайд Эрдэнэт үйлдвэрт харьяалагдана. Мөн боловсон хүчний бодлогод Эрдэнэт үйлдвэр оролцоно. Харин мэргэжил арга зүйн хувьд нь Эрүүл мэндийн салбар хариуцаад явна гэсэн үг. Ийм  хосолсон бүтэцтэй байхаар шийдвэрлэсэн. Энэ хэлбэрээр дүрэм нь батлагдсан. Өнөөдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах зөвшөөрөл, батламжийг албан ёсоор гардууллаа. Цаашид “Эрдэнэт медекал” эмнэлэг улсын чанартай эмнэлэг болж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх хандлагатай болж байна. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийн харьяанд ирснээрээ тус эмнэлэг хөрөнгө санхүүжилтийн хувьд асуудалгүй үйл ажиллагаа нь хэвийн явагдана” гэв. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %