Эрдэнэт үйлдвэр “Энэрэл”-ийн хүүхдүүдээ баярлууллаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх бүтэн өнчин хүүхдийн асрамжийн “Энэрэл” төвийн багачуудаа өнөөдөр баярлуулж, бэлэг гардууллаа. Тэрээр “Их ажилтай байдаг ч та нартаа цаг зав гаргахдаа үргэлж баяртай байдаг. Дуулан бүжиглэж, баяр жаргалтай байгаа хүүхдүүдээсээ их эрч хүч, сайхан энерги авдаг. Та нарын дундаас удахгүй Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргасан тамирчид, урлагийн “од”-ууд, суут ухаантнууд, эрдэмтэн мэргэд, Эрдэнэт үйлдвэрийг авч явах удирдлагууд төрнө гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Монголынхоо цохилох зүрх, хөдөлгөгч хүч нь болоорой. Ухаантай, чадвартай, сэтгэлтэй, басхүү зоригтой бие хүн болж төлөвшөөрэй” гээд хүүхдийн баярын чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв.  

Энэ үеэр хүүхдүүд гаргасан амжилтуудаа танилцуулж, шинээр сурсан дуу, бүжгээрээ хариу сэтгэлийн бэлэг барьсан юм. Тус төвийн Б.Батхүү, З.Бат-Үйлс, Б.Балжинням нар Монголын хөл бөмбөгийн холбооны “Хөвгүүдийн цом-2022” баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл, 2020, 2022 оны U14, U16 Фут заалны Орхон аймгийн аварга шалгаруулах тэмцээний алт,  шилжин явах цом, Улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртжээ. Харин Б.Анхжин Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулиас зохион байгуулсан “Үгийн утгыг мэдье”, “Геометр ба асуудал шийдвэрлэх”, “Алдаагүй бичье” аянд 100 хувийн үнэлгээтэй суралцаж, Я.Ганцэцэгийн хамт “Эрдэнэсийн угалз” бүжгийн наадамд багаараа тусгай байр эзэлсэн байна. Мөн 10 дугаар ангийн сурагч О.Болор-Эрдэнэ сэтгэн бодох бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, хамт олноо удирдан манлайлсан тул Монголын сурагчдын холбооны дээд шагнал “Оюунлаг сурагч” алтан медалийг “Миний бүтээл” эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байрын шагналын хамт хүртсэн юм. Түүнээс гадна Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зарласан “Миний ертөнц” гар зургийн уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн Б.Өгөөмөр, дэд байрт шалгарсан Б.Мишээл нар шагналаа өнөөдөр гардлаа. 


Өнгөрсөн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Энэрэл” төв 320 гаруй хүүхдийг амьдралын замд үдсэн бөгөөд одоо 2-13 насны 70 орчим хүүхэд нэг гэр бүл болон сурч, хүмүүжиж байна. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
1

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %