Эрдэнэт үйлдвэр мод үржүүлгийн технологи нэвтрүүлэхээр Швед улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ойн инновацын парк байгуулж, энэ салбарт хувьсал хийхээр Швед улсын мод үржүүлгийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна. Шведийн хаант улсын “Садкора Форестри”, “Би Си Си” компанийн удирдлага, мод үржүүлгийн технологич мэргэжилтнүүд энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Эрдэнэт үйлдвэрт ажиллахдаа Монголд анх удаа байгуулагдаж буй 1000 тонн үрийн агуулах буюу Ойн генетик нөөцийн төвийн байгууламжтай танилцаж, нэн ховор, ашигт ургамлуудын генетик нөөцийн хамгаалал, үрийн банк, хөрсний төв байгуулах, тарьц, суулгац үржүүлгийн чиглэлээр санал солилцсон юм. Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын “Шар тал”-д мод үржүүлгийн газар байгуулахаар төлөвлөснийг газар дээр нь очиж үзлээ. Энд Шведийн орчин үеийн бүрэн автоматажсан технологийн шийдэл, инновацыг нэвтрүүлэх талаар хоёр талын мэргэжилтнүүд санал солилцож, уур амьсгал, хөрс, газар зүйн үндсэн байдалтай биечлэн танилцсан. “Шар тал”-д зөвхөн мод үржүүлгийн газар биш ирээдүйд аялал жуулчлалын нэгэн цэг, улсын хэмжээний ойн сургалтын төв бий болох юм, гэж Эрдэнэт үйлдвэрийн “Ногоон хөгжил” төслийн нэгжийн дарга, доктор Я.Ариунзул ярилаа. Түүнээс гадна үрийн цэцэрлэгт хүрээлэн, ойг зөв арчилбал ямар байдгийг харуулсан ойн сургалтын үзүүлэн талбайнуудыг ч бэлтгэхээр төлөвлөснөө танилцуулсан.   

Швед улсад модыг “ногоон алт” хэмээн нэрлэдэг бөгөөд ойг тарьж ургуулах, нөхөн сэргээх замаар ойн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулсан арвин туршлагатай. Монголын мод үржүүлгийн газруудад тарьж буй үрийн 50-60 хувь нь ургаж байгаа бол Шведийн мод үржүүлгийн технологи нэвтрүүлснээр үрийн соёололтыг 95 хувьд хүргэх, суулгацыг 2-3 жил ургуулж байж ойжуулалтад гаргадаг байсан бол нэг жилийн хугацаанд гаргах нөхцөл бүрдэх ажээ. Түүнээс гадна Швед технологиор нэг сая үрийг гурван өдөрт суулгах боломжтой гэж “Би Си Си” компанийн технологич Андрес Бернер танилцууллаа. 

Энэ үеэр Швед улсын “Садкора Форестри” компанийн төлөөлөгч  Нилс Өү Веаргаарден хэлэхдээ, “Монгол улс маш том зорилго дэвшүүлсэн. Түүндээ хүрэхийн төлөө  олон хүн зэрэг хөдөлж байна. Ийм их хүсэл эрмэлзэл байхад зорилгодоо хүрч чадна гэдэгт итгэл төгс байж болно. Ойн экосистемд биологийн олон янз байдал онцгой чухал бөгөөд олон төрлийн мод, ургамал бүхий ой илүү эрүүл, тэсвэртэй байдаг. Ийм учраас Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын ойн генетик нөөцийг хамгаалахад анхаарал хандуулж, бидэнтэй хамтран ажиллаж байгаад баяртай байна” хэмээн онцолсон юм. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ойн салбарт шинэ технологи, үйлчилгээ нэвтрүүлснээр мод тарих үйл ажиллагаанд том дэвшил гарна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
 

Д.Гантулга
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %