Ажилтнууд “Цахим эмнэлгийн хуудас”-ны программаар үйлчлүүлнэ

Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын А/38 тоот тушаалын хавсралтаар “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ыг шинэчлэн баталжээ. Тус журамд эмнэлгийн хуудас бичих, олгох, бүртгэх, хяналт тавих үйл ажиллагааг цаасан болон цахим хэлбэрээр зохион байгуулах тухай заасны дагуу “Эрдэнэт” сувиллын цогцолбор нь “Цахим эмнэлгийн хуудас”-ны программ ашиглах бэлтгэл ажил, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, энэ сарын 2-ноос үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Тус цогцолбор “Цахим эмнэлгийн хуудас”-ны программ нэвтрүүлснээр иргэн, даатгуулагч нь эрүүл мэндийн хуудасны бичилтээ богино хугацаанд хийх нөхцөл бүрджээ. Нэвтрүүлээд удаагүй байгаа тус программыг ашиглахад хувь хүний зүгээс анхаарах хэд хэдэн зүйл байгааг эмч нар анхааруулав. Тухайлбал, иргэн даатгуулагч нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах хугацаандаа эмнэлгийн хуудас авах эсэх талаар эмчлэгч эмчдээ зайлшгүй мэдэгдэх шаардлагатай. Харин эмчилгээ дууссан тохиолдолд тухайн байгууллагын дарга, ерөнхий эмч болон захирал, эрхлэгч нар эмнэлгийн хуудасны үндэслэлийг шалгаж баталгаажуулах аж. Улмаар эмнэлгийн хуудас олгосон тухай цахим бүртгэлийг харьяалах нийгмийн даатгалын байгууллага сар бүр хүлээн авч, шийдвэрлэж байхаар журамд тусгажээ. Энэ талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын Статистикч эмч Ж.Эрдэнэчимэг: “Эмнэлгийн хуудсыг хөдөлмөрийн чадвар түр алдсаны тусламж үйлчилгээ авч дууссанаас хойш ажлын 5 өдрийн дотор, гадаад оронд эмчлүүлсэн тохиолдолд эх орондоо ирснээс хойш 14 хоногийн дотор, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг иргэн даатгуулагчийн жирэмсний чөлөө эхэлсэн өдрөөс, амаржсан тохиолдолд амаржсан өдрөөс хойш 60 хоногийн дотор тус тус бичиж олгохоор журамд заасан. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төв нь иргэн даатгуулагчид цахим эмнэлгийн хуудас олгосон жагсаалтыг түүхчилсэн архив үүсгэн хадгалж, мэдээллийн аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байна” гэв. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %